Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Долоогийн даваанаас ЗААН цолны болзол хангасан бөхчүүд

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа дууслаа. Энэ даваанаас дөрвөн бөх заан цолны болзол хангалаа.

Шинээр төрсөн Заан цолтнууд

  • Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших улсын аварга С.Мөнхбатаар долоо давж, Улсын заан цолны болзол хангаж байна. 
  • Улсын начин Д.Нэгдэлийн хүү Жаргалбаяр баяр наадмын долоогийн даваанд улсын аварга Г.Эрхэмбаяраар даваагаа ахиулан заан цолны болзол хангаж шөвгийн дөрөвт үлдлээ.
  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдорж, аймгийн арслан М.Бадарчаар долоо давж, Улсын заан цолны болзол хангалаа. 
  • Булган аймгийн Сайхан сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын харцага Н.Түвшинбаяр аймгийн арслан О.Хангайгаар даваагаа ахиулан Улсын заан цолны болзол хангалаа.