Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлийн цэцүүд Г.Ганжадыг давсанд тооцлоо

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба, тавын даваанд аймгийн арслан Г.Ганжадыг амлаж, авсан. 

Хоёр бөх тун ойролцоо унасан учир Тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжадад өвдөг шороодсон, үгүй хэмээн маргаан гарч байна.

Гэвч хөлийн цэцүүд хуралдаж аймгийн арслан Г.Ганжадыг давсанд тооцлоо. Ийнхүү Г.Ганжад улсын начин боллоо.