Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн алба хаагчид 66 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн байна.
Иймд иргэдийг нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.