Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

67 хурдан даага гарааны зурхайгаас хөдөллөө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан эхэллээ.

Энэ жилийн наадамд 253 даага уралдахаар бүртгүүлж 67 даага гарааны зурхайгаас хөдөллөө.

Дааганы уралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өндөрлөнө.

Өнгөрсөн жилийн наадамд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Д.Аюулхүүгийн хурдан халиун даага түрүүлж, Ховд аймгийн цэцэг сумын харьяат Н.Баасанжавын хээр даага аман хүзүүнд ирж байсан юм.

Хурдан дааганууд 11 км замыг туулж барианд орж ирнэ. 

Энэ удаагийн уралдаанд хамгийн их түрүү магнай сойсон Монгол улсын тод уяач Онон, Өлзий зэрэг уяачид оролцож байна.