Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгчийн Африкийн тухай хэлсэн үг ширүүн шүүмжлэлтэй тулгарав

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Африк тивийн гол асуудал бол эмэгтэйчүүд нь хэт олон хүүхэд төрүүлдэг явдал юм гэж хэлсэн нь олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ.

Африк тивийн баялгийг цөлмөж байгаа Барууны компаниудын оронд гэмгүй хүүхдүүдийг буруутгасанд сошиал сүлжээний хэрэглэгчид бухимдацгааж байна.

Өнгөрсөн долоо хоногт Германы Хамбург хотод болсон Их 20-ын уулзалтын үеэр Эммануэл Макрон Африкийн хөгжлийн асуудлаар илтгэл тавихдаа ингэж хэлсэн ажээ. Харин түүний видео бичлэг Даваа гарагт олон нийтэд ил болсон юм.

 Францын ерөнхийлөгч энэ үеэр Африк тивийн гол асуудал нь эдийн засаг, экологи, улс төр биш, харин хүн амзүйн асуудал гээд “Эмэгтэйчүүд нь дунджаар 7-8 хүүхэд төрүүлж байгаа тохиолдолд хэчнээн тэрбум евро зарцуулсан ч юуг ч өөрчилж чадахгүй” гэж хэлжээ.

Гэвч сошиал сүжээний хэрэглэгчид Макроныг хатуу шүүмжилж, “Тэр Африкийн байгалийн баялгийг цөлмөж байгаа Барууны компаниудыг мартсан бололтой”, “Макроны үг бол арьс өнгөний үзлийн тод жишээ”, “Эмэгтэй хүн 7-8 хүүхэдтэй байх нь соёл иргэншлийн асуудал биш”, “Өнөөдөр 2017 онд Францын колоничлогч, арьс өнгөөр ялгаварлах үзэл хадгалагдсан хэвээр байна” гэх зэргээр харамсан бичжээ.

Эх сурвалж: Russia Today