Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр өдрийн уралдаанд 10 хүүхэд мориноосоо унаж хөнгөн бэртжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хүй долоон худагт хурдан морины уралдаан үргэлжилж байна. Өчигдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр хязаалан, шүдлэн насны морьд уралдсан билээ. Өнөөдөр буюу долоодугаар сарын 11-ний өглөө азарга уралдсан. 

Хоёр өдрийн турш гурван насны морьдын уралдаанд оролцсон унаач хүүхдүүдийн 10 нь мориноосоо унаж хөнгөн бэртжээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хамгаалал, хөгжлийн газрын дарга Ц.Алтанзаяагийн мэдээлснээр мориноос унасан хүүхдүүдийг яаралтай түргэн тусламжийн эмч нар үзүүлж, гэр бүлд нь хүлээлгэж өгчээ. Одоогоор хүнд бэртэл авсан хүүхэд гараагүй байна. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн, наршсан, морь малд дайруулах эрсдэлтэй хүүхдэд урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгаалал-108” гэрийг барьж долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд ажиллуулж байгаа ажээ.