Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад БНБУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлэв

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко мэндчилгээ ирүүлсэн байна. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.


Минск хот, 2017 оны 7-р сарын 8-ны өдөр

Шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч

Эрэмсэг ноён Халтмаагийн Баттулга Танаа

Эрхэмсэг ноён,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсон Танд баяр хүргэе.

Таны ажил хэрэгч ба хувийн шинж чанар, мэргэжлийн өнөр туршлага, аливаа ажилд ухаалаг, ажил хэрэгч ханддага нь Төрийн тэргүүний хувьд Таны үр ашигт үйл ажиллагааг дэмжиж, олон улсын тавцан дээр амжилттай хөгжүүлж, байр суурийг тань бэхжүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. 

Беларусь, Монголын харилцаа нь үе шаттайгаар хөгжиж, улс хоорондын байгууллагуудын харилцаа өргөжиж байна. Хүндрэлүүд байгаа хэдий ч, бид харилцан хүндэтгэл, нээлттэй байдал ба итгэлцэл зэрэг хамтын ажиллагааны гол зарчмуудыг хадгалж ирсэн байгаа. Таныг Ерөнхийлөгчөөр сонгосон явдал нь энэ яриа хэлцэлийг цаашид бэхжүүлэх, идэвхижүүлэхэд шинэ түлхэц болно гэж итгэж байна.

Энэ завшааныг ашиглан Танд болон Монголын нийт ард түмэнд үндэсний баяр Наадмын мэндийг дэвшүүлье.

Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, хариуцлагатай албан тушаалд чухал асуудлуудыг шийдвэрлэхэд амжилт хүсэж, Монголын ард түмэнд амар амгалан, хөгжил цэцэглэлт, сайн сайхан бүхнийг ёрөөж байна.                                                         

Александр Лукашенко

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч


 

Эх сурвалж: Беларусь улсын Элчин Сайдын Яам