Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндэсний бахархал" тоглолт 20:00 цагаас болно

ikon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран өнөөдөр 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү тоглолтоор үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулахаар бэлтгэсэн байна. “Үндэсний бахархал” тоглолт нь язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдэж байгаа ба найруулагчаар Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байгаа аж.

Үндэсний хөгжмийн их найрлын гайхамшигт аялгуу, уран чадварлаг бүжигчдийн сэтгэл сэргэм бүжиг, их тал нутгийг сануулам уртын сайхан дуунуудаас сонсохын ялдамд мэлмий юугаа баясгаж, сэтгэл зүрхээ хөглөхийг урьж байна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.