Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар ТОМИЛЛОО

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тангаргаа өргөж, төрийн тамгаа гардаж авсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрбээр зарим нэг томилгоог хийж эхэлжээ.

Тухайлбал Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг томилсон тухай албаны эх сурвалж мэдээллээ. 

Энэ томилгооноос өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ, Засгийн газрын гишүүн асан Ц.Баярсайхан ажиллаж байсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд нь

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
1989-1991 онд “Монел” фирмд инженер
1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
1993-1996 онд “Интер” ХЭАА, ХХКомпанид захирал
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.