Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Х.Баттулгыг дэлхий хэрхэн харж байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дэлхийн гол гол хэвлэлүүд дамжуулсаар байна. Тэдний дотор BBC, Reuters, Aljazeera, Bloomberg, Nikkei, ABCnews, Yahoo News, New York Times, Japan News зэрэг томоохон мэдээллийн хэрэгслүүд багтаж байгаа юм.

Тэдгээр сувгууд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Халтмаагийн Баттулгыг тодорхойлохдоо “Former martial arts star” (Тулааны урлагийн од асан), “Wrestling champ” (Бөхийн аварга), “Former judoka” (Жүдогийн тамирчин асан), “Real estate tycoon” (Үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн), “Populist” (популист) гэсэн үгсийг хамгийн их ашигласан байна. Тулааны урлагийн од гэсэн нэрийг зүүхэд түүний хуучин Зөвлөлтийн үеийн бие хамгаалах Самбо барилдааны төрлөөр дэлхийн аварга болж байсан түүх нөлөөлсөн бололтой. Мөн зарим нэг хэвлэл түүнийг "Монголын Трамп" гэж тодорхойлсон нь ч бий.

Их Британий BBC суваг Х.Баттулгын эрхэлдэг бизнес нь зочид буудал, хүнсний үйлдвэрлэл, Чингис хааны хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнг хамардаг гэж тодорхойлжээ.

 Мөн Х.Баттулгын хувьд өрсөлдөгч намынх нь давамгайлсан парламент том сорилт байх болно гээд ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан, Хятадын эдийн засгаас гүн хамааралтай Монгол улсын эдийн засгийг хямраад байгаа цаг үед ерөнхийлөгч болж байгааг онцолжээ.