Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын Путин, Беларусийн Лукашенко нар Х.Баттулгад баяр хүргэжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Халтмаагийн Баттулгад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэсэн мэндчилгээ илгээсэн тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Бямба гарагт мэдээлжээ.

Мэндчилгээнд Владимир Путин хоёр орон уламжлалт найрсаг, сайн хөршийн харилцаатай явж ирснийг онцлоод цаашид бүх чиглэлд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.

Мөн өчигдөр буюу Бямба гарагт Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Халтмаагийн Баттулгад баяр хүргэсэн мэндчилгээ ирүүлсэн байна.

Лукашенко “Таны мэргэжлийн туршлага, аливаа зүйлийг хийхдээ гаргадаг идэвх чармайлт, шулуун шударга, зорилготой, тууштай байх чадвар тань Монгол улсыг амжилттай хөгжүүлж, олон улсын тавцанд байр суурийг нь бэхжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна” гэжээ.

Тэр бас Беларус-Монголын харилцаа цаашид эрчимжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Х.Баттулга болон Монголын ард түмэнд удахгүй болох баяр наадмын мэндийг хүргэсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС, БелТА