Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Европ дахь Монголчуудын санал өнөө оройны нислэгээр ирнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн 1,983 хэсгийн хороо Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын дүн мэдээгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд бүрэн ирүүлжээ.

Өчигдөр оройны байдлаар Ховдын нэг хэсгийн хорооны мэдээ ирээгүй байсан нь өнөөдөр өглөө ирсэн юм.

Харин Европын оронд байгаа Монголчуудын өгсөн санал өнөө оройны 23:00 цагийн нислэгээр ирэх юм байна. Уг нь өнөөдөр өдөр ирнэ гэж СЕХ-ны дарга хэлж байсан. Гэвч Туркээс ирэх онгоцны нислэг саатсан учраас ийнхүү хойшлогджээ. Энэ саналыг тоолж, саналын дүнд нэгтгэн оруулсны дараа олон нийтэд сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлэх аж.