Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Путин, Трамп нарын гар барилтыг тойрсон дуулиан

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хүйтэн дайны үеэс хойш харилцаа нь хамгийн хүнд үедээ ирээд байгаа АНУ-ОХУ-ын ерөнхийлөгч нар өчигдөр анх удаа нүүр тулж уулзсан нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Дональд Трампыг ерөнхийлөгчид сонгогдоход Оросууд нөлөөлсөн гэх сэжиг ч үүнд нөлөөлж байгаа юм.

Тэдний уулзалтын алхам бүрийг, биеийн хөдөлгөөн, үйлдэл бүрийг мэргэжилтнүүд төдийгүй энгийн хүмүүс ажиглан шинжилж байна. Өчигдөр үдээс өмнө албан бусаар уулзсан ерөнхийлөгч нар үдээс хойш нь ер бусын удаан албан уулзалт хийсэн юм. Тэдний уулзалтыг АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа дундуур нь орж ирж байж дуусгасан хэмээн төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон сүүлд ярьжээ.

Ерөнхийдөө уулзалтуудын үеэр Владимир Путин илүү биеэ авч явж, Дональд Трампад хэн нь босс вэ гэдгийг харуулсан гэж ажиглагчид дүгнэж байна. Харин эсрэгээрээ Трамп биеэ барьж, алдаа гаргаж байсан гэнэ.

Тухайлбал эхний уулзалтаар гар барилцахдаа Трамп Путины тохойноос түшсэн бол дараа нь Путины нурууг нөхөрсгөөр алгадаж тал зассан байна. Энэ бүх үйлдэл нь түүний гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа гаргадаг түрэмгий ааш авираас тэс өөр байжээ.

Мөн хоёр дахь уулзалтын үеэр Трамп түрүүлж гар барих санаачилга гаргасан бол Путин гараа дээр нь тавьж атгасан нь сонирхолтой үзэгдэл болсон байна. Үүнээс гадна уулзалтын үеэр Трамп сандлынхаа ирмэг дээр хавчигнан сууж, хараа нь тогтворгүй байсан бол Путин эсрэгээрээ тухлан сууж, биеэ чөлөөтэй авч явж байжээ.

 
 

Тэдний энэ байдлыг интернэт хэрэглэгчид Трамп үнэхээр Оросуудын нөлөөнд байдгийг харууллаа гэж дүгнэсэн бол зарим нь 17 жил төр удирдсан Путин, хэдхэн сар ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Трампын дэргэд илүүрхэх нь аргагүй гэж үзэж байна.

 

Эх сурвалж: Quartz, The Guardian