Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

МАН -аас маргааш хэвлэлийн хурал хийнэ

Б.Ану
2017 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн дахин санал хураалт дуусаад байгаа билээ. 

Яг одоогийн байдлаар Ардчилсан Намаас нэр дэвшигч Х.Баттулга нийт саналаа өгсөн сонгогчдын 50.6 хувийн санал авч ялалт байгуулаад байна. Гэхдээ Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан ёсны дүн мэдээг маргааш танилцуулна гэсэн юм. 

Одоогоор ялалт байгуулаад байгаа Ардчилсан Намын нэр дэвшигч Х.Баттулга хэвлэлийн бага хурал зарлаж саналаа өгсөн хүмүүст талархлаа илэрхийлээд байна. 

Харин дахин санал хураалтад өрсөлдсөн М.Энхболд энэ удаагийн сонгуулийн талаарх санал бодлоо илэрхийлээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН -аас маргааш санал тооллогын дүн гарсны дараа хэвлэлийн хурал хийнэ гэлээ.