2018/02/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.35₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-19°
B28
УЛААНБААТАР
-4°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-8°
|
-18°
02:00
S44
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-24°
05:00
S44
-24°
06:00
S44
-24°
07:00
S44
-24°
08:00
S44
-23°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-14°
12:00
S44
-12°
13:00
S44
-9°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Домогт нисгэгч Амелиа Эрхартын үхлийн тухай шинэ баримт дэлгэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN

Атлантын далайг нисэх онгоцоор туулсан дэлхийн анхны эмэгтэй нисгэгч болсныхоо дараа Амелиа Эрхарт дэлхийг тойрохоор нисээд сураггүй алга болсон юм. 80 жилийн өмнө болсон энэ хэргээс хойш түүний үхлийн нууц тайлагдаагүй өнөөг хүрчээ.

Тэгвэл саяхан History сувгийнхан АНУ-ын үндэсний архивын газраас олсон нэгэн гэрэл зураг дээр үндэслэн “Amelia Earhart: The Lost Evidence” нэртэй баримтат нэвтрүүлэг гаргаж, домогт нисгэгчийн үхлийн талаар шинэ таамаг дэвшүүлжээ.

 

Маршаллын арлууд дээр авсан гэх энэхүү гэрэл зураг дээр далайн эргийн тавцан дээр сууж байгаа эмэгтэйг Эрхарт, ойролцоо зогсож байгаа эрэгтэйг түүний штурман Фрэд Нун гэж судлаачид тогтоосон байна.

 
 

Эрхарт дэлхийг тойрох нислэгээ 1937 оны долдугаар сард эхэлж байв. Онгоц нь ямар ч улс мөргүй алга болсны дараа 1939 онд Эрхарт, Нун нарыг нас барсан гэж зарласан юм. Харин энэхүү гэрэл зураг олдсоноор Эрхартын онгоц Номхон далайн дунд хэсэгт осолдсон гэх шинэ таамаг гарахад хүргэжээ.

Мөн зураг дээр цаана нь Эрхартын осолдсон онгоцыг хөлөг онгоц чирч яваа дүрс үлдсэн байна.

 

Тухайн үед Маршаллын арлууд нь Японд эзлэгдээд байв. Тиймээс Эрхарт, Нун нарыг Япончуудад олзлогдсон гэж судлаачид дүгнэжээ. Мөн тэднийг хоригдож байхдаа амиа алдсан гэж үзсэн байна. Энэхүү мэдээллийн дараа Японы эрх баригчид Эрхарт хоригдож байсан тухай түүхэн баримт тэдэнд байхгүй гэж мэдэгджээ.

History сувгийн гүйцэтгэх продюсер Гэри Тарпинян “Японы Кошу хөлөг тэднийг Сайпанд (Маршаллын арлууд) хүргэж, Япончуудын хорионд байхдаа амиа алдсан гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x