Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн, захиргааны хэрэг ӨСЧ, эрүүгийн хэрэг БУУРЧЭЭ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Дээд шүүх 2017 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1,619 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1,364 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 67 хувь нь иргэний, 13.1 хувь нь эрүүгийн, 19.9 хувь нь захиргааны хэрэг байна.


Эрүүгийн хэрэг

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим нийт 243 хэрэг хүлээн авч, 178 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 54 хэргийг албан бичгээр буцааж, 2 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 42 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 4.2 хэрэг хэлэлцжээ. Эрүүгийн хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн хэргээс нэг шүүгчид 48.2  хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдсэн 178 хэргийн 53.3 хувь буюу 95 хэргийн тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, 29.8 хувь буюу 53 хэргийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, 16.9 хувь буюу 30 хэргийн тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 30 хэргийн 73.3 хувь буюу 22 хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, 16.7 хувь буюу 5 хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, 3.3 хувь буюу 1 хэргийг (цагаатгалын хэрэг) хэрэгсэхгүй болгож, 6.7 хувь буюу 2 хэргийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгосон байна.  

Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн  93.8 хувь буюу 167 хэргийг ялтан, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор, 0.6 хувь буюу 1 хэргийг иргэний хариуцагчийн гомдлоор, 0.6 хувь буюу 1 хэргийг улсын яллагчийн эсэргүүцлээр, 5 хувь буюу 9 хэргийг прокурорын дүгнэлтээр хэлэлцжээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүлээн авсан эрүүгийн хэрэг 18-аар буюу 6.9  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 15-аар буюу 7,8 хувиар тус тус буурч, нэг шүүгчид ногдох хэрэг 7.9-өөр буюу 19.6 хувиар өссөн байна.    

Иргэний хэрэг

Иргэний хэргийн танхим нийт 983 хэрэг хүлээн авч, 914 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 33 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 25 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 10 хэргийн харьяаллыг тогтоосон байна.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 54 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 17 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 950 хэргээс нэг шүүгчид 135 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 914 хэргийн 53 хувь буюу 484 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.1 хувь буюу 102 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 17.5 хувь буюу 160 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 12.1 хувь буюу 111 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 6.2 хувь буюу 57 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 914 хэргийн 364 нь нэхэмжлэгчийн, 547 нь хариуцагчийн, 3 нь гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 914 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 627, Хөдөлмөрийн тухай хуулиар 178, Гэр бүлийн тухай хуулиар 22, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 66, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 5, бусад хуулиар 16 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хяналтын гомдлоор хүлээн авсан иргэний хэрэг 89-өөр буюу 9  хувиар өсч, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 20-оор буюу 2.1 хувиар өсчээ. 

Захиргааны хэрэг

Захиргааны хэргийн танхим нийт 393 хэрэг хүлээн авч, 272 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 32 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 15 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 28 хүсэлтийг шийдвэрлэж, 41 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанаас хариу өгчээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 31 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 8.7 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 350 хэргээс нэг шүүгчид 50 хэрэг ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн 272 хэргийн 62.1 хувь буюу 169 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 11.3 хувь буюу 31 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 26.4 хувь буюу 72 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 28 хэргээс 24 хэргийн хүсэлтийг хангаагүй, 3-ын хүсэлтийг хангасан, 1 хэргийн оролцогч хүсэлтээсээ татгалзсан байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нийт 272 хэргийн 54 нь нэхэмжлэгчийн, 40 нь хариуцагчийн, 35 нь гуравдагч этгээдийн, 80 нь хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, 63 нь өмгөөлөгчийн гомдлоор хянан хэлэлцэгджээ.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 272 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Төрийн албаны маргаан 64, Газрын маргаан 50, Ашигт малтмалын маргаан 33, Татварын маргаан 28, Сонгуулийн маргаан 27, Эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан 20, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 9, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 4, бусад маргаан 37 байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулвал хүлээн авсан захиргааны хэрэг 94-өөр буюу 31.4  хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 39-өөр буюу 16,7 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 12.5-аар буюу 33.3 хувиар тус тус өссөн байна. 


Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх