Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтуудын АМРАХ ХУВААРЬ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол-Орос, Монгол-Хятадын улсын хилийн боомтууд амарна.

Монгол-Оросын хилийн боомтын амрах хуваарь:

  • Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  • Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13–ны өдөр
  • Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.

Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.


Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

 

Эх сурвалж: ГХЯ