Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ялтнуудыг суллалаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд өнөөдрөөс эхлэн гаргаж байна.

Тухайлбал, Зайсангийн эцэст байрлах Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиас шүүхийн шийдвэрийн дагуу ялтнуудыг суллалаа.

Өнөөдрийн байдлаар:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн материалын 1,680 нь нийслэл дэх, 3,047 нь орон нутаг дахь хорих ангиудад ял эдэлж буй ялтнуудтай холбоотой бөгөөд улсын хэмжээнд анхан шатны шүүхийн 62 шүүх бүрэлдэхүүн дээрх ялтнуудын материалыг судалж, ялаас чөлөөлөх болон хасах асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг