Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг “хавсардаг” загварын гар утаснаасаа салах дургүй байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Самсунг Электроникс компани өнөөдөр буюу Баасан гарагт хуучны “хавсардаг” загварын шинэ гар утсаа худалдаанд гаргажээ. Folder Flip 2 нэртэй загвар нь өмнө гарч байсан загваруудаасаа ялгарахааргүй боловч арай том товчнуудтай болсон гэнэ. Зөвхөн Өмнөд Солонгосын зах зээлд гарч байгаа нь хуучны ийм загварт дуртай бусад орны хэрэглэгчдийг сэтгэл дундуур үлдээжээ.

 

Хар ба ягаан өнгөний сонголттой Flip 2 нь Android Nougat системтэй, 3.8 инч дэлгэц, 2GB RAM, 1,950mAh баттерей, 1.4GHz дөрвөн цөмт процессортой.

3G, LTE гэсэн хоёр хувилбартай байх гэнэ. Үнийн хувьд 297,000 вон буюу $260 орчим болж байгаа ажээ.

Мөн тус компани Galaxy Note 8 загвараа ирэх наймдугаар сард зарлана гэсэн яриа гараад байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge