Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирнэ

Монголын мэдээ
2017 оны 6 сарын 22
Монголын мэдээ
Зураг зураг

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр эх орондоо ирэхээр болжээ.

Түүнийг Төв аймгийн Нутгийн залуучуудын холбоо Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд угтаж, ёслолын үйл ажиллагаа зохион байгуулахаар болсон байна.

Тодруулбал, өглөөний 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болж, дараа нь Г.Ариунбаатарын ажил амьдралын гараагаа эхэлж байсан Цагдаагийн Сүлд чуулгаас дуучинд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Харин 09:30 цагт дуучин хүү Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Г.Ариунбаатар нь Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1988 онд төрсөн билээ.

 

Зураг