Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зуны хамгийн анхны загварын шоунд ирж НААДМЫН ГОЁЛОО сонгоорой

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ зуны хамгийн анхны загварын шоуны нээлтийг O Couture Mongolian Fashion Brand энэ сарын 23-ны Баасан гарагт 20:00-04:00 цаг хүртэл Park Castle & Хар сувд хөлөг онгоц дээр SUMMER FASHION SHOW 2017-оор эхлүүлэх гэж байна.

SUMMER FASHION SHOW 2017 дээр O Couture Brand-ийн Наадам болон зуны цоо шинэ загварууд танилцуулагдах болно. Загварын шоу нь үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт O Сouture Brand-ийг үүсгэн байгуулагч Азийн шилдэг загвар зохион бүтээгч СТА Д.Отгонжаргал болон O Couture Brand-ийн шилдэг залуу дизайнеруудын  загварын цуглуулгуудаас бүрдэнэ.

2 дахь хэсэгт Дуучин Гантогоо, Номинжин, Баярцэнгэл, Бархүү, Индиго,  Бэхи хамтлаг, Мс Амгаа нар хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөнө. Харин 3 дахь хэсэгт DJ Дашка болон МNG Эвентийн шилдэг DJ нар сэтүүдээ үүрийн 04:00 цаг хүртэл тоглож, залуустайгаа хөгжилдөх болно.

SUMMER FASHION SHOW-ны  

  • Хамтран зохион байгууллагчаар GMMG, MNG Event, Монголын Загвар Уралгын холбоо,
  • Ерөнхий спонсороор Eden Brand, спонсор Moёt & Chandon
  • Дэмжигч байгууллагаар Монгол Модел Агентлаг, Хос шагай, Grace Make Up, D-Lights, Le Specs нар оролцож байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/otgoo.couture/videos/836702899831480/

Энэ зуны хамгийн анхны загварын шоунд та бүхнийг хүрэлцэн ирж энэ зуны наадмын гоёлоо сонгохыг урьж байна.