Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр Л.Пүрэвсүрэнг томиллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гадаад улсад суух Байнгын төлөөлөгчийг томиллоо.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Пүрэвдоржийг эгүүлэн татлаа. 

Харин түүний оронд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнг томилсон байна.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх салбар, олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Л.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан юм.