Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уран дархчуудын гоёмсог бүтээлүүд

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс алт, мөнгө зэрэг үнэт метал, өнгөт болон эрдэнийн чулууны баялаг нөөцтэй. Энэхүү баялаг нөөцөө ашиглан эцсийн бүтээгдэхүүн хийж дотоод, гадаадын зах зээлд гаргах боломж бүрэн дүүрэн бий. Үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Щвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC)-ийн хамтарсан төслийн хүрээнд Монголын гоёл чимэглэлийн уран дархчуудын дунд "Уламжлалаар ирээдүйг гоёхуй” анхдугаар уралдааныг зохион байгуулжээ.

Энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр болж, ялагчдад шагналыг гардууллаа. 

Бугуйвч, зүүлт болон ээмэгний төрөлд  “Бүрэн сүх” компанийн уран дархан Э.Отгонбаатар “Хөх гал” бүтээлээрээ тэргүүллээ. Удаах байруудад Б.Батболд, Ц.Болор-Эрдэнэ нарын бүтээл шалгарчээ. Харин ээмэг урлалын төрлийн дэд байранд уран дархан Х.Гантуяа, гуравдугаар байранд уран дархан Д.Баатарсүрэн нар шалгарав. Бөгж урлалын төрөлд тэргүүн байрт уран дархан Б.Батболд шалгарсан бол уран дархан Н.Гантулга, Д.Баатарсүрэн нар удаалжээ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш, зураач, барималч С.Бадрал тэргүүтэй шүүгчид шүүж, шилдгүүдийг тодруулсан байна. “Уламжлалаар ирээдүйг гоёхуй” гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдааны төрөл тус бүрт тэргүүлсэн дархчууд гадаадад уран дархны чиглэлээр суралцах эрхийн бичиг гардав.

 
Гэрэл зургийг mpa.mn

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хөтөлбөрийн дэд захирал О.Батболд "Монгол орон маань уран дархны урт удаан түүх соёлтой. Эрт дээр үеэс уран дархны чиглэлээр хөгжлийн асар өндөр түвшинд хүрснийг хэдэн зуун дамжсан түүхийн гайхамшигтай олдворууд гэрчилнэ. Монгол дархны бүтээлүүд нь урлах арга барил болон бүс нутгаасаа шалтгаалан хэв маяг, хийц загвараараа ялгаран уламжлагдсан. Тиймээс уран дархчуудынхаа бүтээлийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь Монгол орныхоо эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж болох боломж гэж бид харж байгаа.

Түүнчлэн хувиараа алт олборлогч иргэдийн олборлосон алтаар эцсийн бүтээгдэхүүн хийх, улмаар эдгээр иргэдийг уран дархны чиглэлээр суралцаж, хөрвөн ажиллах боломжийг бий болгохыг зорьж байна. Уран дархны уламжлалт сургалтын агуулгыг баяжуулан тэлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр ч хоёр байгууллага монгол түнш байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Уралдаанд оролцсон уран дархчууд маань салбартаа шинэ залуу хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах юм" гэв.

"Уламжлалаар ирээдүйг гоёхуй" Монгол гоёл чимэглэлийн уран дархчуудын анхдугаар уралдаанд нийт 50 оролцогч оролцохоо илэрхийлж, 29 уран бүтээлч бүртгүүлжээ. Үүнээс шилдэг 27 дарханы уран бүтээл шүүгчдийн шалгуураар орж оролцсон байна. Нийт 64 бүтээл ирүүлснээс 22 бөгж, 17 ээмэг, 13 зүүлт, 6 бугуйвч, 5 кулон ирүүлжээ. 

Уралдааны оролцогчдын бүтээлээр гаргасан үзэсгэлэн энэ сарын 18-ны 14:00 цаг хүртэл Art House галлерейд олон нийтэд нээлттэй байх юм.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг