Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Seedstars World-ийн шилдэг 12-т багтсан түүхээс: “Бид гайхалтай илтгэл бэлдэж чадсан”

ikon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN

2017 оны 4-р сард олон улсын гарааны бизнес эрхлэгчдийн уралдаан болох Seedstars World тэмцээн эцсийн дүнгээ гаргалаа. Энэхүү уралдаан нь 2016 оны 10-р сараас 2017 оны 4-р сар хүртэл үргэлжилж 80 гаруй орны 3000 орчим бизнес эрхлэгчид оролцсон байна.

Эцсийн шатанд шилдгийн шилдэг 12 баг шалгарч оролцсоноос Төв болон Зүүн Европын бүсийг төлөөлж ОХУ-ийн Хиймэл Оюун Ухаан бүхий Цахим банкны үйлчилгээг нэвтрүүлж буй TalkBank.io баг оролцжээ. Энэхүү арга хэмжээнд оролцсон тухай сэтгэгдлээ тус төслийн санаачлагч Михайл Попов ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нэгдүгээр алхам. Seedstars Москва

Seedstars World-ийн эцсийн шатанд шалгарч үлдэхийн тулд бид олон шалгуурыг давах хэрэгтэй болсон ч хамгийн түрүүнд өөрийн улсын Seedstars Москва тэмцээнд түрүүлэх хэрэгтэй байлаа. Энэхүү тэмцээнд оролцохын тулд бид эхлээд онлайн бүртгэлд хамрагдах хэрэгтэй болсон юм.

Seedstars Москва тэмцээний хамтран зохион байгуулагчаар Tseh Коворкинг оролцож байсан бөгөөд бид түүгээр дамжуулан анх энэ уралдааны тухай мэдээллийг олж үзсэн юм. Хэдийгээр онлайн бүртгэл дуусахад хэдхэн цаг дутуу байсан ч бид өмнө нь ФРИИ бүртгүүлэхэд зориулан бичиг баримтаа цэгцэлсэн байсан учир богино хугацаанд бүртгүүлж амжсан.

 

Орон даяар 300 орчим компани уралдаанд оролцохоор бүртгүүлсэн ч бид тэмцээнд оролцох азтай 18 багийн нэгээр шалгарч чадсан. Өрсөлдөгчид маань маш сайн бэлтгэлтэй амжилттай ажиллаж буй, зарим нь бүр хөрөнгө оруулалт босгож гадаадад бизнесээ тэлээд амжсан шинэхэн компаниуд байсан юм.

Тэд танилцуулгаа мэргэжлийн дизайнераар бэлтгүүлж бүхий л илтгэл, асуулт хариултыг Англи хэл дээр түгдрэлгүй давж байсныг дурдах хэрэгтэй.

“Тухайн үед бид ФРИИ-н зөвлөгөө дэмжлэгээр анхны картаа гаргаж хэрэглэгчдийн гарт хүргээд нэг сар орчим болж байсан юм. Тухайн үед манай чатбот туршилтын шатандаа явж байсан бөгөөд хүмүүс манай хэрэглэгч болохын тулд заавал өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай байлаа”
 

Уралдааны эцсийн шатны шалгаруулалт ФРИИ-н хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд хэдий бидэнд боломж бага мэт санагдаж байсан ч бид ФРИИ-г төлөөлж буй цорын ганц баг байсан учир ядаж эхний гуравт багтчих юмсан гэсэн бодолтой байлаа.

Гэсэн ч бидний илтгэл гайхалтай сайн болсон. Шүүгчид төрөл бүрийн асуулт асууж зарим нь өөрсдийн ажлын туршлагаа хуваалцаж байлаа. Энэ бүхний эцэст ялагчийг зарлах мөч болоход бид чихэндээ ч итгээгүй. Бүхий л өрсөлдөгчдөө ардаа орхиж Европ тивийн хэмжээнд өрсөлдөх боломжтой болсон нь үнэхээр том амжилт байсан юм.

“Бид өөрсдийн илтгэлээ танилцуулахдаа хэрэглэгчдийн өнцгөөс харж танилцуулсан нь маш зөв сонголт болсон. Бидэнд илтгэлээ хэрхэн танилцуулах талаар зөвлөгөө өгч дэмжсэн Ренат Гарипов талархал илэрхийлье”

Бидний илтгэлээ бэлдсэн байдал болон илтгэлийг танилцуулсан Наталя Ширяевагийн ачаар шүүгчид өөрсдийгөө хэрэглэгчдийн оронд тавьж бидний санал болгож буй үнэ цэнийг ойлгоход илүү хялбар болсон. Хиймэл оюун бүхий цахим банкны үйлчилгээг ашигласнаар хэрэглэгчид банканд өөрийн биеэр очих, утсаар залгах аль эсвэл гар утсандаа ямар нэгэн апп суулгах шаардлагагүй данс нээх болон хаах, гүйлгээ хийх гэх мэт бүхий л үйлчилгээг чатботтой харилцах замаар авах боломжтой юм.

Бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, зах зээлийн байдлыг тодорхойлохоос илүүтэй хэрэглэгчдэд өгөх үнэ цэнийг тодорхойлох маягаар илтгэл танилцуулахад хөрөнгө оруулагчдад ойлгомжтой ч хэрэглэгчдэд төрөх мэдрэмжийг тодорхой гаргахад маш хэцүү байдаг. Ялангуяа санал болгож буй үйлчилгээ нь хэрэглэгчдийн хоорондын харилцааг зохицуулах шийдэл болж байгаа бол энэхүү санааг тодорхой ойлгуулахад илүү хүндрэлтэй болдог.

Дийлэнх гарааны бизнесүүд хэрэглэгчийн сегмент тус бүрээр асуудал дэвшүүлж түүндээ шийдэл санал болгосноороо алдах магадлалтай. Энэ нь ямарваа нэгэн зүйлд төвлөрөлгүй төөрөлдсөн мэт сэтгэгдэл төрүүлж илтгэлийг онцгүй харагдуулах аюултай байдаг юм.

Хоёрдугаар алхам. Төв болон зүүн Европ

Дараагийн шат нь Астана хотод зохион байгуулагдсан бөгөөд Төв болон Зүүн Европын орнуудын ялагчид оролцсон. Үндэсний шатнаас ялгаатай нь Европын шат нь 7 хоног үргэлжилж энэ хугацаанд экспертүүдийн лекц, зөвлөхүүдтэй уулзах, хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулах зэргээр үргэлжилж сүүлчийн өдөр нь DemoDay арга хэмжээ болдог.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсоноор бид дэлхийн зах зээлийн талаар тодорхой ойлголттой болж Европын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг нарийн судлах боломжтой болсон. Түүнээс гадна олон орны гарааны бизнес эрхлэгчидтэй туршлага солилцон зах зээлийн нөхцөл байдлаа харьцуулан харахад илүү дөхөмтэй болсон.

“Сүүлийн өдөр нь нэг минутын хугацаанд илтгэл танилцуулсан. Богино хугацаанд бизнесийн гол санаагаа шүүгчид болон үзэгчдэд хүргэх нь нэн чухал байлаа. Өмнөх өдрүүдэд олон тооны мэргэжилтнүүд болон зөвлөхүүдтэй уулзаж бизнесийн тал бүрийн зөвлөгөө авсан амжилт гаргахад ихээхэн дэм болсон”

Сүүлийн өдөр ялагчаар тодорсон нь бидний хувьд бас л гэнэтийн явдал болсон. Учир нь өөрийн улсын тэмцээндээ түрүүлж бизнесийн загвараа баталгаажуулсан хэрэглэгчдэд өөрийн гэсэн үнэ цэнийг өгч чадах гарааны бизнесүүдтэй өрсөлдөж ялна гэдэг том даваа.

Гуравдугаар алхам. Seedstars Summit

Тэмцээний эцсийн буюу гуравдугаар шат нь Швейцарийн Лаусанне хотод зохион байгуулагдаж орон бүрийн ялагчид нэгэн дор цугларсан томоохон арга хэмжээ болсон. Чуулга уулзалтын үеэр олон төрлийн мэдлэг, мэдээлэл олгох арга хэмжээ зохион байгуулагдсаны дотор салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж өөрсдийн бизнесийнхээ сул болон давуу талыг тодорхойлох зөвлөгөө авах боломж олдсон нь олзуурхууштай.

 

Хоёр өдрийн турш чуулганы төрөл бүрийн арга хэмжээнд оролцсоны дараагаар нийт оролцогчид нэг минутын илтгэл тавьсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн 12 шилдэг бизнесийг шалгаруулж тэдгээр нь үзэгчдийн өмнө 5 минутын илтгэл танилцуулж ялагчаа тодруулах болсон.

“Манай баг шилдэг 12 бизнесийн нэгээр шалгарч чуулганы нийт оролцогчид болон үзэгчдийн өмнө бизнесээ танилцуулах боломжтой болсон юм”

Хэдийгээр манай илтгэл тэргүүн байр эзлээгүй ч мэргэжилтнүүдийн зүгээс “хамгийн шилдэг илтгэлүүдийн нэг байсан” гэсэн үнэлгээг авч тэмцээний үеэр хэвлэл мэдээллийн нийтлэлд багтсан. Түүнчлэн танилцуулга хийсний дараагаар Европын хэд хэдэн байгууллагаас манай төсөлд хөрөнгө оруулах санал тавьсан.

ФинТекийн ертөнцөд юу болж байна вэ?


Seedstars Summit чуулга уулзалтад 65 компани оролцсоноос, ФинТек төслүүдийг танилцуулвал

  • Bit.one Олон улсын төлбөр тооцооны гүйлгээг Bitcoin ашиглан хийх санаа гаргасан Бразил компани
  • Jamii – Танзани улсын орлого багатай иргэдэд зориулсан мобайл даатгалын үйлчилгээ
  • Akiba – Хувийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах Уганда улсын компани.
  • Mesfix – Жижиг дунд бизнес эрхлэгчдэд crowdfunding зарчмаар хөрөнгө оруулахад туслах платформ. Колумб
  • 2nate – Иран улсын crowdfunding платформ
  • Acudeen - Жижиг дунд бизнес эрхлэгчдэд crowdfunding зарчмаар хөрөнгө оруулахад туслах платформ. Филиппин
  • Democrance - Орлого багатай иргэдэд зориулсан мобайл даатгалын үйлчилгээ. Арабын Нэгдсэн Эмират
  • Fentury – Хувийн санхүүгийн зөвлөх. Молдав
  • A Pap Inuka – Орлого багатай иргэдэд зориулсан мобайл эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ. Кени
  • Online MyCash – Малайзын иргэдэд зориулсан онлайн санхүүгийн зах
  • OueroQuitar – зээл чөлөөлөх онлайн үйлчилгээ. Бразил

Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах нь: Мэргэжилтнүүдийн 7 зөвлөмж


Чуулганы мэдлэг, мэдээлэл олгох үйл ажиллагаа нь бизнесээ хэрхэн дэлхийн хэмжээнд гаргах тал дээр төвлөрсөн бөгөөд олон улс дамнасан бизнес эрхлэх талаар туршлага хуваалцахын тулд АНУ, Швейцар, Франц, Өмнөд Африк, АНЭ, Малайз зэрэг улсын мэргэжилтнүүдийг урьж гарааны бизнес эрхлэгчидтэй уулзуулсан байна.

Эдгээр мэргэжилтнүүдийн зөвлөгөөг нэгтгэн дараах 7 зөвлөмжийг хүргэж байна. үүнд:

  • Хэн ч хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн
  • Чиг хандлагыг мэдрэх
  • Шинэлэг шийдэл
  • Эдийн засгийн дасан зохицох чадвар
  • Дотоодын хөрөнгө оруулагч түншүүд
  • Дотоодын хурдасгагч
  • Бизнесийн бус давуу талууд  

Хэн ч хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн


Төлбөр тооцооны болон тээврийн үйлчилгээг жишээ болгоё. Paypal болон Uber компани нь дэлхий даяар мөнгөн тэмдэгт, хил хязгаар хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай тохиолдолд банкны төлбөрийн картын үйлчилгээ нь дэлхий даяар ашиглагдаж байгаа бөгөөд эрэлт нь улам өссөөр байна.

Чиг хандлагыг мэдрэх


Энэ нь тодорхой гадаад хүчин зүйлсээс шалтгаалан үүсэн бий болж буй өөрчлөлтийг мэдрэх тухай асуудал юм. Жишээлбэл өнөөдөр салбар бүрт шинжлэх ухаан, технологийн хөгжлийн даган автоматжуулалт болон цахимжих үзэгдэл ажиглагдаж байна. Харин дэлхий дахиныг шуугиулсан Pokemon Go тоглоомын амжилт гэх мэт тухайн компанийн шийдвэр, бүтээгдэхүүний хөгжүүлэлтээс хамааралтай чиг хандлага нь урьдчилан тооцох боломжгүй юм.

Манай бизнес нь дараах томоохон чиг хандлагад суурилсан үйлчилгээг санал болгож байна. Үүнд:


  • ФинТек буюу санхүүгийн үйлчилгээний цахимжилт
  • Мессенжер болон бусад зурвас солилцох үйлчилгээ
  • Хиймэл оюуныг өдөр тутмын амьдралдаа ашиглах

Шинэлэг шийдэл


Зах зээлийн нийтлэг шийдлээс ялгаатай шинэлэг шийдэл санал болгох нь чухал. Эс бөгөөс нийтлэг шийдлийг нэвтрүүлсэн туршлагатай өрсөлдөгчидтэй нүүр тулах болно. Харин шинэлэг шийдлийг санал болгосноор зөвхөн шинэ шийдэл гэдэг санаа чинь л танд анхны хэрэглэгчийг тань авчрах болно.

Жишээлбэл Whatsapp анх өөрийн утасны дугаараа ашиглан үнэгүй зурвас бичих үйлчилгээг Голланд улсад танилцуулахад хэдхэн өдрийн дотор тус аппликэйшныг утсандаа суулгасан хэрэглэгчдийн тоо хэдэн саяд хүрсэн бөгөөд бараг Whatsapp-ийн тухай сонссон хүн бүр утсандаа суулгасан байдаг.

Өнөөгийн байдлаар 100 хувь цахим банкны үйлчилгээ тийм олон биш ч гэсэн мэр сэр үзэгдэх болсон байна. Тиймээс бидний хувьд өрсөлдөгчдөөсөө нэг алхам түрүүлж яваа юм. Анхдагчийн давуу тал бидэнд байгаа учир хаана ч бүтээгдэхүүнээ танилцуулахад хэрэглэгчдийн сонирхлыг татах магадлал өндөртэй байгаа.

Эдийн засгийн дасан зохицох чадвар


Эдийн засгийн аюулгүй байдлаа дотоодын зах зээлдээ баталгаажуулах нь нэн чухал. Ингэснээр гадаад зах зээлд амжилт олох магадлал нь нэмэгддэг. Жишээлбэл Uber АНУ-ийн зах зээлд бизнес загвараа баталгаажуулж чадаагүй бол бусад улсын зах зээлд нэвтрэх боломжгүй байсан.

Бид ФРИИ-н хурдасгуурын тусламжтайгаар дотооддоо эдийн засгийн тогтвортой байдлаа баталгаажуулаад байгаа ч гадаад зах зээлийн нөхцөл байдал манай орныхоос өөр байх нь гарцаагүй. Гэсэн ч бид үйл ажиллагааны үр дүнтэй загварыг бий болгосон учир гадаад зах зээл дэх хамтрагчидтай холбоо тогтооход бэлэн байгаа.

Дотоод хөрөнгө оруулагч түншүүд


Сайн түнш буюу хөрөнгө оруулагчтай болсноор олон тооны хэрэглэгчдийг татах, хууль эрхзүй болон санхүүгийн хамгаалалтад орох, бусад түншүүдтэй харилцахад зуучлагч болгох зэрэг олон давуу талууд бий болдог. АНУ-ийн зах зээлд нэвтрэхээр зэхэж буй компаниуд Цахиурын хөндийгөөс түнш хайдаг нь ийм учиртай.

Бид Европ дахь бизнесийн үйл ажиллагаандаа консалтингийн тэргүүлэх компаниудын нэг болох PwC-тэй хамтран ажиллаж байгаа нь бизнесийн болон хууль эрхзүйн орчинд дасан зохицох, ажилтнуудаа ажлын болон амьдрах байраар хангах зэрэг бүхий л асуудлуудыг шийдэхэд томоохон тус болж байгаа.

Дотоод хурдасгагч


Дотооддоо сайн хурдасгагч байгууллагатай хамтарснаар бизнесийн загвараа богино хугацаанд туршиж зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлж хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болдог.

Тиймээс бид өнөөгийн байдлаар Европын тэргүүлэх хурдасгах хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж Европ бизнес загвараа нэвтрүүлэх талаар идэвхтэй судалгаа хийж байна.

Бизнесийн бус давуу тал


Энэ бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес загвараас шалтгаалахгүй давуу талуудыг тодорхойлох ойлголт юм. Жишээлбэл томоохон эрх мэдэл бүхий хүнтэй хувийн харилцаатай байх, нийтэд хаалттай худалдан авах боломжгүй нөөцийг эзэмшдэг байх гэх мэт.

Энэ тал дээр бид Централ Банк-тай санхүүгийн салбарын шинэчлэлийн тал дээр урт хугацаанд хамтран ажилласан туршлагатай бөгөөд энэ тал харилцан ойлголцож хамтран ажиллахад дөхөмтэй түүнчлэн 1.5 сая хэрэглэгч бүхийнeasyfinance.ru сүлжээг ашиглан бүтээгдэхүүнээ сурталчлах боломжтой юм.  

Эх сурвалж: https://rb.ru/opinion/my-seedstars-world/