Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Б.Ану
2017 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2017.06.12

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдсон талаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ. 

Тэд мэдээлэлдээ "Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарийн бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас:

  • Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2,
  • Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,
  • Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон байсан. 

Шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. 

Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна" гэжээ.