Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Улиасны унгарил нь 14 хоног гардаг. Удахгүй хийсч дуусна"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн гудамж талбайгаар улиасны унгарил буюу модны цагаан хөвөн их хийсч байна. 

Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг ажээ. Энэ процессыг зогсоохын тулд эр, эм модны үрлэх мөчрүүдийг тайрч, засч хэлбэржүүлдэг байна.

Энэ талаар Хотын ногоон байгууламжийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Сүхбат "Энэ нь нэг ёсондоо модны үр хөврөл явагдаж байна гэсэн үг. Нийслэлд 3,600 гаруй эм улиас байна. Ихэнх нь 1960-1970 онд тарьж ургуулсан улиасууд байгаа. Улиас нь ойролцоогоор 60 насалдаг.

 

Тэгэхээр манай улиасууд ойролцоогоор 40-50 жилийн настай гэсэн үг. Мод хөгшрөх тусам мөн буруу хэлбэржүүлэлт хийж, хөрөөдөж зассанаас болж улиасны унгарил ихэсдэг.

Тиймээс бид энэ тал дээр анхаарч улиасны үрийн молцогийг гараар түүх, зөв технологиор зөв хэлбэржүүлэлт хийх зэргээр арга хэмжээ авч байгаа. Улиасны унгарил нь ойролцоогоор 14 хоног гардаг. Удахгүй хийсч дуусна" гэв.