Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

ikon.mn
2017 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2017 оны “Дэлхийн хөлбөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”, 2018 оны “Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” тус тус ОХУ-д зохион байгуулагдахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал тогтоожээ.

Тиймээс Монгол иргэд ОХУ-д зорчихдоо дараах журмыг мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:

  1. 2017 оны “Дэлхийн хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 12-нд Казань, Москва, Санкт-Петербург, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон. Энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлэх,
  2. 2018 оны “Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулахтай холбогдуулан 2018 оны 5 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 25-нд Ростов-на Дону, Самара, Санкт-Петербург, Саранск, Сочи хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал тогтооно. Энэ хугацаанд ОХУ-ын эдгээр хотод зорчиж буй гадаадын иргэд буусан газрын харьяа Цагдаагийн байгууллагын дэргэдэх Шилжилт хөдөлгөөний албанд 24 цагийн дотор бүртгүүлнэ.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР