Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: “Чик”

МОНСУДАР
2017 оны 6 сарын 7
Монсудар
Зураг зураг

Монсудар хэвлэлийн газар, Гёте институт хамтран өнөөдөр 18:00 цагаас Интерномын төв салбарт “Чик” номын танилцуулга хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд “Чик” зохиолоор хийгдсэн киноны гол дүрийн жүжигчин Б.Ананд оролцож ном болон киноны тухай сонирхолтой яриа өрнүүлэх ажээ.

“Чик” роман бол уран цэцэн үггүй, харин илүү бодит, өдөр тутмын ярианы үг хэллэгтэй болохоор ямар ч насны хүнд ойлгомжтой төдийгүй ихээхэн сонирхолтой. 
Тэр ч утгаараа дэлхийн олон улс оронд өсвөр насныхан уншихад тохиромжтой шилдэг номоор нэрлэгддэг бөгөөд киног нь ч мөн Герман төдийгүй дэлхийд алдартай найруулагч бүтээсэн юм байна.

Ном, кино сонирхогч та бүхэн уг арга хэмжээнд нэгдэж сонирхсон асуултандаа хариулт аваарай.

Үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг: https://goo.gl/taLjWA хаягаар орж үзэх боломжтой.

Киноны трэйлер: