Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны азтануудын "Батламж"-ийг Төв талбай дээр гардуулна

ikon.mn
2017 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна

Өдөрлөгийн үеэр татварын албанаас арваад төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

  1. "Татвар төлөгч танд зөвлөе" татварын албадын үйлчилгээ;
  2. ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
  3. АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
  4. Явуулын "Авто оношлогоо"-ны үйлчилгээ
  5. Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
  6. Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
  7. Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
  8. Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд "Батламж" гардуулах ажиллагаа;
  9. НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах "Ёслол хүндэтгэлийн ажиллагаа" /Урлагийн тоглолт/
 
 

 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар