Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай орж Харилцаа холбоо, IT-гийн салбараар “ЗОЧЛООРОЙ”

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж байна.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар, Харилцаа Холбооны Зохицуулах хороо, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК, Үндэсний дата төв, Мобиком, Скайтел, Жи Мобайл, Юнител, Монгол Шуудан ХК зэрэг байгууллагууд оролцож байна.

Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хувийн хэвшлийн үйлчилгээ, дэвшлийн талаарх мэдээллийг өдөрлөгөөс ирж аваарай.

Өдөрлөгийг нээж ХХМТГ-ын дарга Б.Чинбат үг хэллээ.

Тэрбээр “Энэ жилийг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх жилээр зарласан. Одоо Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийгдээд явж байна. Хууль эрх зүйн орчноос гадна төрийн байгууллагуудын мэдээллийн солилцоог сайжруулах мэдээллийн систем хийгдэж байна. Ирэх жилдээ багтаад 36 үйлчилгээг цахим хэлбэрт оруулахаар ажиллаж байна” гэдгийг онцолсон юм. 

"Дугаартайгаа шилжих үйлчилгээ хэзээ хэрэгжиж эхлэх вэ?"
 

Бид түүнээс цөөн асуулт асууж, хариулт авлаа.

-Дугаартайгаа шилжих үйлчилгээ хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

-Дугаартайгаа шилжих үйлчилгээний бодлого нь батлагдсан, судалгаа нь хийгдэж байна. Хөрөнгө оруулалт, төсөв мөнгө, зохион байгуулалттай холбоотой ажлууд үлдсэн байгаа. Хэдийгээр эхлэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

-Энэ салбарын хэрэглэгчдийн нууцлал ямар түвшинд байгаа вэ. Хууль эрх зүйн орчин бий юу, ялангуяа цахим орчны талаар мэдээлэл өгөөч?

-Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний нууцыг хамгаалах, дата хамгаалах зэрэг хуулийн төсөл хийгдэж байна. Яг одоогоор энэ чиглэлээр хууль эрх зүйн орчин дутмаг байна. Ойрын хугацаанд энэ чиглэлээр хууль гарах байх.

-Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан байдаг вэ?

-Үндэсний дата төв төрийн чухал мэдээллийн сангуудыг өөр дээрээ төвлөрүүлдэг. Үндэсний дата төвийн боловсон хүчнүүд дэлхийд үнэлэгдсэн, сайн залуучууд бий.

Дутагдалтай тал нь саяны ярьсан хууль эрх зүйн орчны дутагдал юм. Төрийн нууц болон хувь хүний нууцтай холбоотой хуулиуд байдаг ч цахим орчинд гэдэг утгаараа дутмаг байгаа. 

Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн салбарын өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

ГЭРЭЛ ЗУРГУУД

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг