Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн баярын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

ikon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. 

Энэ өдөр зохион байгуулагдах соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээний хөтөлбөрийг танилцуулж байна. 


Нэгдсэн арга хэмжээнүүд

Д.Сүхбаатарын талбайд

/06 дугаар сарын 01-нд /

11:00-16:00 цагийн хооронд "МОНГОЛ ХҮҮХЭД" баярын арга хэмжээ болно.

Үндэсний Соёл амралтын хүрээлэн

05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд "Гайхамшигт долоо хоног” арга хэмжээг Их тайз, бага тайз болон цэгийн хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулна. Уг үйл ажиллагааг насны ангиллаар цирк, хүүхэлдэйн жүжиг, хүүхдийн урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан зэрэг төрлүүдээр тус тус зохион явуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 04-ний өдрүүдэд “Аз жаргалтай хотхонд” баярын арга хэмжээг зохион байгуулна.

ЖҮЖИГ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

06 дугаар сарын 01-ний өдрийн 10:00,14:00 цагуудаас “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтыг өөрийн тайзнаа тоглоно.

Улсын драмын эрдмийн театр

06 дугаар сарын 01-ний өдрийн 12:00, 15:00, 18:00 цагуудаас “Цасан гоо ба 7 одой” жүжиг тоглогдоно.

Хүүхэлдэйн театр

05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” жүжиг тавигдана.

КИНО

Гэгээнтэн кино театр

06  дугаар сарын 01-ний өдөр

  •  Маргад эрдэнийн орноор аялсан нь / Монгол дуу оруулагатай Хүүхэлдэй кино/
  • Карибын тэнгисийн дээрэмчид
  • Спарк /.Хүүхэлдэй кино/
  •  Галактикийн хамгаалагчид -2
  • Харийнхан

Тэнгис кино театр

  • 06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино Өргөө кино театр
  • 06 дугаар сарын 01-ний өдөр Маргад эрдэнийн орноор аялсан нь хүүхэлдэйн кино Монголын хүүхдийн ордон
  • 06 дугаар сарын 01-ний 14:00 цагт Зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт, бэлэг гардуулах үйл ажиллагаа болно.
ДҮҮРГҮҮДИЙН ХӨТӨЛБӨР

Сүхбаатар дүүрэг

05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Багануур дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Багахангай дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.

Хан-Уул дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:30 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд талын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.

Чингэлтэй дүүрэг

06 дугаар сарын 01-нд 10:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна.