Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

МУЗ-ийн “Улаан гэр” галерей дахин нээгдэж байна

ikon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилгын хүрээнд уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх, шинэлэг чанартай уран бүтээл туурвих, соёл урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагаа ба өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд  чиглэн ажилладаг болно.

Энэ жил МУЗ-ийн “Хариуцлагатай, Бүтээлч, Олон талт хамтын ажиллагааны 15 жил”-ийн ой тохиож буй бөгөөд Монголиан Пропертис ХХК-ний дэмжлэгтэйгээр МУЗ-ийн “Улаан гэр” галерей дахин нээгдэж  байна.

 

МУЗ-ийн “Улаан Гэр” галерей нь 2003 оноос гадаад дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, ХААН Банкны байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

 

Тус галерей нь уран бүтээлчдийг дэмжин үзэсгэлэн гаргахаас гадна Монголын дүрслэх урлагийн чанартай бүтээлийг худалдан борлуулах, шинэлэг сонирхолтой сургалт, арга хэмжээ, хүлээн авалтыг зохион байгуулдаг.

 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Улаан гэр” нь нүүдлийн галерей  хэлбэрээр залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж, “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг шинээр санаачлан уран бүтээлчдийг дэмжин, үйл ажиллагаагаа тогтвортойгоор үргэлжлүүлэн ирлээ.

Энэ удаа “Улаан гэр” галерей нь 2017 оны 5-р сарын 26-нд Олимпик Резиденст байрлах шинэ байранд нүүн очиж, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжин ажиллах болсныг дуулгахад таатай байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг redger@artscouncil.mn хаяг болон 88708969, 319015 утсаар холбогдон авна уу.