Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхбат: Оюу толгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Олон нийтийн сүлжээнд тархсан худал мэдээллийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийлээ. 

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Ж.Мөнхбат "Сүүлийн үед цахим сүлжээгээр Сэтгүүлч Мөнхбаясгалан гэдэг хаягнаас "Рио тинтод 34 хувь зарагджээ. Мөнгө нь ороод иржээ. Халамжинд өгнө гэжээ. Эрдэнэтийг хусдаг шиг юм боллоо. Энэ мөнгөөрөө МАН сонгуулийг худалдаж авах нөхцөл бүрдлээ. Дараагийн мэдээллийг хүргэнэ" гэсэн илт худал мэдээллийг цацаж, энэ нь олон нийтэд буруу ойлголт төрүүлсэн учраас албан ёсны залруулга хийж байна. 

Оюу толгойд эзэмшиж буй Монголын 34 хувь Монголын мэдэлд байгаа. Энэ талаар Засгийн газраас ямар нэгэн шийдвэр гараагүй. 34 хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдлаа гэхэд энэ нь өөрөө УИХ-аар орж, УИХ-ын шийдвэр болдог. 

Илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээр далимдуулж эрх баригчид руу дайрсан зүйлсийг цахим хаягнаас явуулж байна. 

Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл шүү" гэв.