Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Катализатор автомашины яндангаас гарах хорт утааг багасгадаг

WWW.CARDOCTOR.MN
2017 оны 5 сарын 30
Cardoctor
Зураг зураг

Анх 1970 оны үед автомашины яндангийн системээс гарах хорт утаа ялгаруулалтыг багасгах үүднээс катализаторыг ашиглаж эхэлсэн. Тус эд нь хэмжээний хувьд том, яндан дунд байрлах бөгөөд шатсан агаарыг шүүлтүүрийн туслалцаатай цэвэрлэж хорт утааны хэмжээг багасгадаг юм.

ВИДЕО:

Хийцийн хувьд металл гэр дотор зөгийн үүр шиг материалаар хийгдсэн керамик материалан шүүлтүүртэй. Үүний орцонд цагаан алт, родий, паллади 3 багтсан тул түргэн хугацаанд NOx буюу азотын ислийн 7 нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгахад тусалдаг.

NOx гэх нэгдэл нь агаар мандлыг гэмтээгч, озон болон хүчиллэг бороог үүсгэдэг NO2 буюу азотын давхар ислийг агуулж байдаг. Мөн энэ төрлийн нэгдлийг зөвхөн автомашинууд 50% хүртэл үйлдвэрлэдэг гэхээр маш том асуудал гэдэг нь харагдаж байна. Жишээ татахад 1 суудлын машин 1 км замыг туулахад 0,43 гр, 10 мин түгжрэлд зогсоход 0.59 гр NOx ялгаруулж агаар мандлыг бохирдуулдаг ажээ.

 

Харин одоо сэдэвтээ буцаж оръё. Тус катализаторыг бүтээхэд үнэтэй материал ашиглаж байгааг нь бид мэдлээ. Тэгэхээр үнэ нь ч гэсэн өндөр болдог байна. Улмаар хөгжлийн явцад машины хүчийг нэмэх зорилгоор үүнийг авч хаях, спорт хувилбарын жижгээр солих нь түгээмэл болсон.

Ингэснээр ялгаруулалт мэдээж өндөрсөх нь тодорхой бөгөөд бага зэргийн хүчийг нэмдэг. Гэхдээ өдөр тутамд унадаг машинд ингэх нь тохиромжгүй, тухгүй, хүйтэн өглөө машинаа асаахад хөршүүдийн зэвүүцсэн харц таныг тайван байлгахгүй л болов уу...

Ямартай ч зориулалтын спорт болгосон катализатор нь агаарын урсгалыг аль болох чөлөөтэй гэхдээ хуулийн хүрээнд байлгаснаар сток хөдөлгүүрээс илүү дуулгавартай болж ойролцоогоор 2 морины хүч нэмэх боломжтой байдаг.

 

Дээр хэлсэнчлэн энэ төрлийн сэлбэгийг солиход зардал үнэтэй байдаг. Тиймээс цэвэрлүүлэх эсвэл өөр машины катализаторыг орлуулж тавих арга байж болно (гэхдээ орлуулж тавихыг үйлдвэрлэгчээс хориглодог).

Зураг