Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Элчин сайд Л.Баттулга Гүржийн ерөнхийлөгчид ИЖБ-ээ өргөн барив

ikon.mn
2017 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Гүрж Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга Гүрж Улсын Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид 5 дугаар сарын 24-ий өдөр итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Элчин сайд Л.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Гүрж Улсын Ерөнхийлөгч Георгий Маргвелашвилид уламжиллаа.

Монгол Улс, Гүрж Улс хоорондын уламжлалт найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

 

Монгол Улсаас Гүрж Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулга нь Будапештийн эдийн засгийн их сургуулийг төгссөн. Орос, англи, унгар хэлтэй. 1978 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос ажлын гараагаа эхэлсэн.

Унгар Улсад суугаа ЭСЯ-нд худалдаа, эдийн засгийн зөвлөх, Москва дахь ЭСЯ-нд Элчин зөвлөх, Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн даргаар ажиллаж байсан гадаад харилцааны салбарт олон жил ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн дипломатч юм.

Эх сурвалж: ГХЯ