Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: IT салбарын бүх үйл ажиллагааг цогцлоосон шинэ худалдааны төв нээгдлээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Компьютер центр” оффис, худалдааны төв өнөөдөр Зуун айл дахь Дөлгөөн нуурын /баруун/ талд шинээр нээгдлээ.

Тус цогцолборыг “Компьютер ланд” худалдааны төвд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, компаниуд нэгдэж өөрсдийн хөрөнгөөр босгожээ.

Тодруулбал, манай улсын компьютер техник электроникийн зах зээлийн 85 орчим хувийг бүрдүүлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүс нэгдэж, “Монгол Айти Таун” холбоо байгуулан, холбооноосоо энэхүү барилгыг барих ажлыг санаачилсан аж.

 Ж.Отгонбаяр: Өөсрдийн гэсэн худалдааны төвтэй болж, түрээсийн асуудлаас салж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Квант сервис Компьютер худалдаа засвар үйлчилгээний төвийн захирал Ж.Отгонбаяр “Хуучин Компьютер ланд болон бусад газар худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хувь  хүн, жижиг байгууллагууд нийлж өөрсдийн хөрөнгөөр энэ барилгыг бариулснаараа онцлогтой.

Өмнө нь бид дандаа түрээс төлдөг байсан бол өөсрдийн гэсэн худалдааны төвтэй болж, энэ асуудлаас салж байна. Түрээслэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж худалдааны төвтэй болж байгаа нь Монголдоо анхдагч юм. 60 орчим хүн нийлж энэ худалдааны төвийг бариуллаа” гэв.

Компьютер центр оффис, худалдааны төв нь 14 давхар 12,500 метрт квадрат талбайтай, 1-5 давхар нь худалдаа үйлчилгээний зориулалттай, 6 давхарт нь хоол рестораны газрыг төвлөрүүлж, 7-оос дээш давхарт нь оффиссын өрөөнүүдийг байршуулжээ.

Тус төв нь компьютер электроник, програм хангамж, технологийн чиглэлийн бүх үйл ажиллагааг цогцлоох зорилготой юм байна.

Н.Батцэрэн: Технологийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх лаборатори болж чадна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Mongol IT Town Холбооны тэргүүн Н.Батцэрэн “Энэ худалдааны төвийг хоёр жил гаруй хугацаанд барьж дуусгалаа. Мэдээллийн технологийн салбарын баялаг бүтээгч компаниудыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна.

Бид сургуулиудтай нягт хамтарч ажилладаг. Барилгын хувьд ШУТИС-ийн Холбоо мэдээлэл, технологийн сургуулийн сургалтын бааз болгох төлөвлөгөөтэй байгаа.

Судалгааны ажлыг удирдах боловсон хүчин, дадлага хийх компаниуд бүгд бий. Тэгэхээр технологийн чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх лаборатори болж чадна гэж бодож байна” хэмээн тайлбарлалаа.

Нээлтийн фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг