Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Соёмботой уулыг ухаж барилга барихыг зогсоолоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гараад байгаа.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан БОАЖЯ-наас албан ёсны тайлбар өгч байна.

Тус яамнаас Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг зогсоожээ. Мөн газар ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хамгийн гол нь ухсан газрыг нөхөн сэргээлгэх тухай мэдэгдлээ. 

"Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай "БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:

 
 
Таван компанийн газар ашиглах эрхийг цуцалжээ

Энэ талаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар “Энэ нь 2016 онд БОАЖ-ийн сайд Н.Батцэрэгийн үед таван иргэнд олгосон газар юм. Энэ газар нь пүүс компаниуд руу шилжээд оччихсон. Өчигдөр бид тушаал гаргаж газар ашиглах эрхийг нь цуцалсан.

Газар ухсан компанийн удирдлагууд ирж уулзсан. Тэд буруутай үйл ажиллагаагаа зогсоож, өнөөдрөөс эхлэн хэвийн байдалд нь оруулахаар ажиллана гэдгээ хэлсэн” гэсэн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

-Ямар компани байсан бэ. Анх иргэдэд олгосон газар одоо яагаад пүүс компаниудад очсон юм бэ?

-Зайсангийн уугуул суугуул иргэд газраа авч чадахгүй 10 жил болж байна гэдэг асуудал тавигдаж байсан. Үүний дагуу бид 2015 оны тавдугаар сард Засгийн газрын тогтоол гаргуулсан. Энэ тогтоолд уугуул иргэдэд бичил аялал жуулчлалын зориулалтаар газрыг нь олгохыг зөвшөөрсөн. Үндсэндээ бид ард иргэдийн асуудлыг 100 хувь шийдэж дууссан байгаа.

Иргэд өөрсдөө хэн нэгэнд шилжүүлсэн тохиолдол гарсан. Иргэдээс пүүс компаниудад очсоныг бид өчигдөр цуцалж, байгалийг хэвийн байдалд оруулах үүрэг өгсөн.

-Энэ газар хэдэн компанийн мэдэлд оччихсон байсан бэ. Бүгдийг нь цуцалсан уу?

-Таван компани байсан. Бүгдээрээ цуцлагдсан.

-Тусгай хамгаалалттай газрыг яг ямар зорилгоор олгодог юм бэ?

-Бид зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрөл л олгодог. Тусгай хамгаалалттай газрыг өмчлөх, эзэмших эрх зүйн боломж байхгүй.