Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

НЗДТГ-ын байрны гадна бие зассан гадаадын хоёр иргэн торгуулаад, Монголчуудаас уучлалт гуйжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын төв талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрны гадна талд ил задгай бие зассан гадаадын хоёр иргэнийг тус бүр 15,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчил гаргагч нар "Тэр өдөр "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрч хөтөчгүй явсан тул бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсэж байгааг цагдаагийн байгууллага уламжилж өгнө үү" гэжээ.

Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээгээр энэ хоёр иргэний мэдээлэл гарсны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар зөрчил гаргасан этгээдүүдийг олж тогтоон шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу торгох шийтгэл ногдуулжээ.