2017/12/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.27₮
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B28
УЛААНБААТАР
-16°
|
-23°
B32
УЛААНБААТАР
-13°
|
-21°
10:00
S32
-27°
11:00
S32
-22°
12:00
S32
-20°
13:00
S32
-18°
14:00
S32
-17°
15:00
S44
-17°
16:00
S44
-18°
17:00
S44
-19°
18:00
S44
-22°
19:00
S44
-23°
20:00
S44
-23°
21:00
S44
-23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/05/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Хөрсөн дээр ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

ikon.mn
2017 оны 5 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Малчид, иргэдийн анхааралд:

19, 20-ны шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, ихэнх нутгаар сэрүүсч, говь талын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 05 дугаар сарын 19-ний 20 цагаас 05 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус,  Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 2-4 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар сэрүүсч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 21-нээс 05 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.

Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

22-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус байна.

Бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ

x