Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

LG брэндийн төгс загвар G6 утсыг зөвхөн Мобикомоос бөөн бөөн бэлэгтэй аваарай!

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Эрхэм танд дэлхийн шилдэг брэндийн төгс загвар LG G6 утсыг 703,000₮ төлөн 12 болон 24 сарын хугацаатай зээлээр аваад ухаалаг утастайгаа хослох LG HBS-500 Bluetooth чихэвч, 30 хоногийн турш ашиглах 5GB дата багц, LG-гийн цахилгаан бараатай болох давхар давхар бэлгийг зөвхөн Мобиком Корпорациас санал болгож байна.

Өөрөөр хэлбэл, та LG G6 утсыг бусдаас түрүүлж худалдан авснаар утасгүй оригиналь чихэвчтэй болж, бүтэн сарын турш интернэтэд холбогдон, LG брэндийн зурагт, хөргөгч зэрэг цахилгаан барааны ялагч болж, хязгааргүй хэрэглээтэй Миний Моби үйлчилгээг хүссэнээрээ ашиглан, бас албан ёсны борлуулагчаас гар утсандаа 1 жилийн баталгаат хугацааг тус тус авах болно.

Гэр бүл, найз нөхөдтэйгөө байгалийн сайхан газруудаар аялах амралтын улирлыг тань илүү бүтээлч, илүү хөгжилтэй болгох LG G6 утсаа бөөн бөөн бэлэгтэйгээр авах ховорхон боломжийг бүү алдаарай.

LG G6 гар утасны давуу талуудыг танилцуулж байна:

Илүү том дэлгэцтэй

 

LG брэнд анх удаагаа G6 загварын гар утсаа өмнөх загвараас /16:9/ илүү томруулж, 18:9 харьцаатай 5,7 инчийн 2880х1440 нягтралтай QHD+ FullVision дэлгэцтэй болгосон нь хэрэглэгчдэд илүү их таалагдаад байна. Одоо илүү чанартай зураг авдаг, бас бүхнийг илүү тодоор хардаг боллоо.  

 

Dolby vision технологи

LG G6 нь Dolby Vision болон HDR10 технологийг дэмжсэн анхны утас болж байгаагаараа гар утас сонирхогчдын анхаарлыг татаад байна. Дуу, дүрсийг dolby vision технологийн тусламжтайгаар хүргэх тул та үйл явдлыг кинотеатрт кино үзэж байгаа мэт яг дэргэдээс мэдэрч , бодитоор сонсох болно.  

Бүгдийг багтаасан гэрэл зураг

 

Орчин үед ухаалаг утсыг хэнийг ч үлдээлгүйгээр сэлфи авч чадах эсэхээр үнэлж байна. Тэгвэл одоо хамт олноороо зураг авахуулахад хэн нэг нь багтахгүй гэсэн асуудалгүй боллоо. Учир нь энгийн утсаар зөвхөн нүүрээ л сэлфиддэг байсан бол LG G6 утас 125 градусын өргөн өнцгөөр орчныг илүү томоор авах тул таныг бүтэн биеэр тань багтаана.

Бүтээлч зургаар бусдыг гайхшруулъя !

Тэд зүгээр л энгийн зураг авч байхад та илүү өвөрмөцөөр үйл явдлыг илэрхийлнэ. Зураг авахдаа дэлгэцээ хоёр хувааж, 2х2 зураг болон видео бичлэг хамтад нь хийдэг болсон тул таны авсан зураг, видео бөөнөөрөө том дэлгэцэн дээр харагдах болно.

Одоо зураг авахуулахдаа өмнөх зургаа харах гэж галерей руу оролгүй бүгдийг нэг дэлгэцэнд харах боломжтой болжээ.

 

Дуу хоолой танигчтай 

Бас нэгэн онцлох давуу тал нь LG G6  утсанд Google Assistant буюу дуу хоолой таних програмыг суулгасан тул мэдээллийг илүү хурдан хайж, хариултаа төвөггүй олж авахад хялбар болжээ.

Гарт илүү эвтэйхэн

Хэдийгээр том дэлгэцтэй утас хэрэглэхэд амар байдаг ч хоёр гар заавал оролцох шаардлагатай нь жаахан төвөгтэй санагддаг. Харин G6 утсыг нэг гараар удирдахад илүү эвтэйхэн болсон төдийгүй хүний биед сөрөг нөлөө багатай гэдгийг онцгойлж байгаа юм.  

Мөн халахаас сэргийлсэн тусгай тохиргоотой тул та удаан ярьж, олон үйлдэл зэрэг хийхэд санаа зоволтгүй боллоо.

 

Илүү бат бөх

LG G6 утасны бас нэгэн давуу тал бол түүний бах бөх чанар юм. 810G хэмээх цэргийн стандартын 14 тестийг амжилттай давсан учраас санамсаргүй унагах, цохих зэргийг огтхон ч ажрахгүй, өдөр тутмын хэрэглээнд яг тохирох шинэ загвар болжээ.

 

Алганд багтах илүү том дэлгэцтэй LG G6 утасны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Та гар утас зээлээр авах боломжтой эсэхээ шалгах бол:

  • 366 тусгай дугаарт i үсэг мессэжээр илгээх эсвэл
  • Өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандана уу.

 

Ухаалаг утсыг Мобикомоос л авдаг

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

 

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.