Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр хамтран ажиллана

ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

БСШУС-ын сайд  Ж.Батсуурь энэ сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д  албан ёсны ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын  Бээжин хотноо  зохиогдсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, тус улсын Соёлын сайд, Шинжлэх ухаан, технологийн дэд сайд, “Санж” соёлын байгууллагатай уулзалт хийсэн юм.

Айлчлалын хүрээнд шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай, “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлэх тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын  Шинжлэх ухаан, технологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгүүдийг үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийг үзэглэснээр БНХАУ-ын туршлагыг харгалзан Монгол Улсад шинжлэх ухааны парк байгуулах чиглэлээр  хамтран ажиллахаар болов. “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр”-ийг амжилттай  хэрэгжүүлснээр  эрдэмтэн судлаачдыг 6-12 сарын хугацаатайгаар хятадын эрдэм шинжилгээний байгууллагуудад мэргэжлийнх нь чиглэлээр цалинтай дадлагажуулах, судалгааны ажил гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Уулзалтын үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Өнгөрөгч 2015 онд Монгол Улсын шинжлэх ухааны паркийн бүтээн байгуулалтын суурийг тавих зорилгоор молекул биологийн лабораторийг байгуулсан. Улмаар тус лабораторийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэн, хамтарсан судалгааны төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Мөн энэ ондоо багтан Хятад-Монголын технологи дамжуулах төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь Хятадын зах зээлд монголын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гарааны компаниудыг гарах бас нэг суваг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

“Санж” соёлын байгууллагатай хамтарсан үзэсгэлэнг  Монгол Улсын Төрийн түүхийн музейд энэ оны аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

 

Эх сурвалж: БСШУСЯ