Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дагвадорж аварга Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн зээнцэр охинд байр бэлэглэхээ мэдэгдлээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Манлай баатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн охин Д.Лхамжав Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд түүний талаар "News" агентлагийн сэтгүүлчид сурвалжлаад иржээ. 

Д.Лхамжав гуай хэлмэгдүүлэлтийг өөрийн амьдралаар мэдэрч, хөрөнгөө хураалгаж, нутаг заагдаж, сургуульд сурах эрхээ хасуулж байсан түүхтэй. Одоо тэрбээр хөлсний жижиг өрөөнд амьдарч байна.

Монголын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан Манлай баатарын үр удам, өндөр настай эмээд Их аварга Д.Дагвадорж Дархан хотод хоёр өрөө байр бэлэглэх болсноо өөрийн фэйсбүүк, твиттер хуудсаар өнөөдөр мэдэгдлээ. 

 

Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн нь (1871 оны 3 сарын 13 - 1921 оны 1 сарын 27) нь Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.

Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа.

1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр "Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй" хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураасан ба "Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог" хэмээн айлдан гэрээслэсэн байдаг.