Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Аж үйлдвэрлэлийн салбарын нийт гүйцэтгэл өнгөрсөн оны мөн үеэс 50% өсөв

Б.Ану
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2017 оны эхний дөрвөн сард урьдчилсан гүйцэтгэлээр 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 (49.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1036.6 (62.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 

ӨСӨЛТӨД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛ:

Өмнөх оны мөн үеэс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:

  • алт, 
  • молибдений баяжмал, 
  • буталмал чулуу, 
  • төмрийн хүдэр, 
  • нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 7.1 хувиас 2.1 дахин, 

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт:

  • хиаман төрлийн бүтээгдэхүүн, 
  • архи, 
  • шар айраг, 
  • вакуум цонх, хаалга, 
  • самнасан ноолуур, 
  • ноолууран сүлжмэл эдлэл, 
  • банш, бууз, 
  • малын тэжээл, 
  • адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.9 хувиас 3.0 дахин өссөн нь ийнхүү нөлөөлжээ. ​​

 

БУУРСАН ҮЗҮҮЛЭЛТ:

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт:

  • цайрын баяжмал, 
  • хайлуур жонш, 
  • зэсийн баяжмал, 
  • газрын тос зэрэг бүтээгдэхүүний олборлолт 3.1-19.1 хувь, 

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт:

  • барилгын модон хаалга, 
  • катодын зэс, 
  • зүсмэл материал, 
  • цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.7- 62.9 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өнгөрсөн сард 4.5 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 73.0 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.
 

Тэгвэл экспорт 2017 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 552.3 (41.0%) сая америк доллараар өсөхөд нүүрсний экспорт 614.1 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2017 оны  дөрөвдүгээр сард өмнөх сараас 8.0 хувь, өмнөх оны эцсээс 33.9 хувь, өмнөх оны мөн үеэс 71.6 хувиар өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 2017 оны  дөрөвдүгээр сард өмнөх сараас 8.0 хувиар өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ 10.8 хувиар (нүүрс олборлолтын үнэ 18.6 хувь, газрын тос, шатдаг хий олборлолтын үнэ 1.9 хувь, металлын хүдэр олборлолтын үнэ 1.8 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: ҮСХ