Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутолгойн мэтгэлцээнээс хойш хэн нь илүү боловсролтой нь харагдаж байгаа байх"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын төлөөллүүд өнөөдөр тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэсэн талаар мэдээлэл хийлээ. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэтийн шийдвэр байсан

МАХН-ын гишүүн С.Ганбаатар " Бүлэглэлүүдтэй ард түмнийхээ эрх ашгийн төлөө тэмцэж байхад намайг хамгаалж байсан иргэддээ баярлалаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа үндсэн шалтгаан бол бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байна.

МАХН үндсэн хуулийн төсөлтэй нам. Хамгийн гол нь МАНАН-ын оройд байгаа бүлэглэлүүдийг холдуулж, ард түмний эрхийг сэргээхийн төлөө ажиллана.

Та бидэнд хоёр сонголт байна. Өнгөрсөн хугацаанд ямар байсан шигээ байя гэвэл МАНАН-г сонгох, арай өөрийг хүсч байвал МАХН-ыг сонгох гэсэн сонголт байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэтийн шийдвэр байсан.

Боловсролын тухайд Оюутолгойн мэтгэлцээний үеэр надтай мэтгэлцсэн хүн дээд боловсролтой хүн байсан.

Оюутолгойн гэрээ байгуулагдаад долоон жил болж байна.

Өнөөдөр хэн нь илүү боловсролтой нь харагдаж байгаа байх" гэв. 

Ард түмэндээ нэр цэвэр олон нийтийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах хүнийг илгээж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар" Манай намаас нэр дэвшигч С.Ганбаатарыг СЕХ өчигдөрийн хуралдаанаар бүртгэсэн.

Ард түмэн Н.Энхбаярыг дэвшүүлэх сонирхолтой байсан ч МАНАН-ын бүлэг хуйвалдаж унагаасан.

Гэхдээ бид Монголын ард түмэндээ нэр цэвэр, иргэний нийгмийн томоохон төлөөлөл, олон нийтийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэж чадах хүнийг илгээж байна" гэв. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн зарцуулах зардлын дээд хэмжээ 3.9 тэрбум байхаар тогтоосон

 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Эрдэнэжамъяан "МАХН улс төрийн сонгуулийг мөнгөний сонгууль болсоныг шүүмжилдэг нам. Ард түмний сонгох сонгогдох эрхийг мөнгөтэй холбож болохгүй.

Энэ оны 02 дугаар сарын 24-нд ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон аудиторын тушаал гарсан.

Ерөнхийлөгчийн сонгуульд намын зүгээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.8 тэрбум, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум байхаар тогтоосон.

Энэ шийдвэрийг нам найман нэр дэвшигч тус бүрт танилцуулсан.

Дөрөв нь боломжгүй талаар саналаа хэлээд нэрээ татсан.

Харин нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд энэ мөнгийг томоохон компаниас биш иргэдээсээ цуглуулах боломжтой гэдгээ хэлсэн" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.