Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв талбай дээр жолооны шалгалт авч тэнцсэн иргэдэд түр үнэмлэх хэвлэж өгч байна"

ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. 

 

Энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгөөр хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний 11 харьяа, агентлаг, байгууллага нийтдээ 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм. Өдөрлөг өнөөдөр 16:00 цагт дуусна.  

Иргэд жолооны үнэмлэх сэргээлгэхээр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй

 

Цагдаагийн Газрын иргэдэд үйлчлэх төвийн дарга Ч.Батболд "Жолооны үнэмлэхний шалгалт өнөөдөр авч байна.

Шалгалт аваад тэнцсэн иргэдэд түр үнэмлэх хэвлэж өгч байгаа.

Үндсэн үнэмлэхний бэлдэц бэлэн болоогүй.

Бэлдэцтэй холбоотойгоор тендер шалгаруулалт явуулж байгаа. Тендерт ялсан компани үнэмлэх бэлэн болгоно.

Тэр үед түр үнэмлэх авсан иргэдийн хаягаар үнэмлэхийг нь хүргэж өгнө.

Шар үнэмлэх болон хаясан жолооны үнэмлэхний асуудлыг хүлээж аваад түр үнэмлэх хэвлэж өгч байна.

Иргэд жолооны үнэмлэх сэргээлгэхээр ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй.

Иргэний үнэмлэхээ гээсэн бол иргэний үнэмлэхний лавлагаа авч ирэх шаардлагатай" гэв. 

Өнөөдөр талбай дээр болох өдөрлөгийн хөтөлбөр

Цагдаагийн ерөнхий газар:

  • Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгоно.
  • Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах,
  • Шинээр батлагдсан хууль тогтоомж, журмын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч, сурталчлан ажиллах,
  • Цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, сонирхолтой залуус, иргэд цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур, үзүүлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
  • Цагдаагийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл, лавлагаа /галт зэвсэг, сум, тусгай хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, аюултай ачаа тээвэрлэх, тусгай дуут дохио болон гэрлэн дохио... гэх мэт/-ны талаарх мэдээллийг өгнө.
  • Жолоочийн бүртгэл, жолоодох эрх сэргээх лавлагаа олгох, жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах талаар мэдээлнэ. 
  • Хуучирч муудсан болон хүчинтэй хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийг солих, шинээр олгох,
  • Хаясан гээсэн жолооны үнэмлэхийг нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаадын иргэдийн жолоодох  эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол улсын жолооны үнэмлэх олгох, ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Мөн иргэн та ирэхдээ цагдаагийн байгууллагын үе үеийн дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар:

  • Иргэдэд архивын лавлагаа тодорхойлолт, хуулбарыг шуурхай олгох үйлчилгээ үзүүлнэ.
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох болон сургалтын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, гарын авлага тараана.
  • Суллагдсан ялтны тодорхойлолт гаргаж өгөх, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй ялтантай ар гэрийнхнийг нь утсаар яриулах үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Иргэдэд өр төлбөртэй эсэх лавлагааг үнэ төлбөргүй олгох, хүмүүжигчийн гар урлалын бүтээлийг танилцуулж, худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Хууль зүйн туслалцааны төв:

  • Улсын өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгнө.
  • Төлбөрийн чадваргүй яллагдагчийн өргөдөл хүлээн авч тухайн гэмт хэргийн харьяалалаар нь улсын өмгөөлөгч томилно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн:

  • Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх, хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах,
  • Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, иргэдийн цусны бүлгийг тодорхойлох, тус хэлтэст хийгддэг шинжилгээний талаарх зөвлөгөө өгөх

Гадаадын иргэн харьяатын газар: Эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд зөвлөгөө мэдээлэл өгнө.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг:

  • Иргэдэд даралт үзэх, Өндөр жин үзэх, Цусан дахь хүчилтөрөгч тодорхойлох үйлчилгээ үзүүлэх ,
  • Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө өгөх, гарын авлага тараах , Витаминжуулах  арга хэмжээ зохион байгуулна. 

Нээлттэй хаалганы өдөрлөгт өчигдөр Хууль Зүй Дотоод Хэргийн Яам, Хууль Сахиулахын Их Сургууль, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн зэрэг байгууллага оролцсон.

Харин өнөөдөр Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар, Гадаадын Иргэн Харьяатын Газар, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрэлээн , Хууль Зүйн Туслалцааны Төв гэх мэт байгууллага оролцож, иргэдэд тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах юм.