Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Dao” Хятад рестораны ахлах тогооч Чао Ган Дун: Хятад хоолны гайхамшгийг Монголчууддаа мэдрүүлж байгаадаа баяртай байна

ikon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN

“Дао” буюу товчхондоо “арга билэг” –ээр нэрийдсэн мэргэжлийн Хятад тогоочтой ресторанаар зочилсноо хүргэж байна. 

- Сайн байна уу, та Хятад хоолны онцлогийг танилцуулаач?

- Сайн байна уу Монголын ард түмээн. Намайг Чао Ганг Дунг гэдэг. Хятадаас ирсэн. Та бүхэндээ Дао ресторанаар дамжуулан Хятад хоолны гайхамшигт амтыг мэдрүүлэхээр ажиллаж байна. Манай Хятад хоол  Халуун ногоотой, чихэрлэг, давслаг, исгэлэн гэсэн дөрвөн өөр амтыг багтаасан байдгаараа онцлогтой. Мөн өвөрмөц амттай.

 

Жишээ нь: Монголчуудын хамгийн их иддэг үхрийн махан хуурганд энэхүү амтыг шингээж өгсөн байгаа. Мөн Хятад үндэсний хоол бол Хятад улсын соёлын нэг хэсэг бөгөөд  зүүн өмнө Азийн орнуудын соёлд гүн гүнзгий нөлөө үзүүлснээрээ давуу талтай.  Өмнөд Солонгос, Япон зэрэг орны хоолны соёлд Хятад хоолны соёл маш том нөлөөтэй.

Хятад хоолонд таван чухал зүйлийг онцолдог өнгө, үнэр, амт, утга, хэлбэр, "Үндэсний хоолны таван зүйл" гэж нэрлэдэг. Энэ нь хоол бол амтнаас гадна үзэмжтэй тавагласан, тансаг үнэртэй, хэлбэртэй мөн утга илэрхийлэх ёстой гэж үздэг. Манай хоолны цэсний зурагнаас харахад л энэ бүгдийг мэдрэх болно. Зураг харахад л амталмаар хүсэл төрж  таашаал мэдрүүлнэ гэсэн үг юм. Хятад улсын нутаг дэвсгэр том өндөрлөг уул, нам дор газар, хүйтэн, халуун, чийглэг, хуурай гээд маш олон цаг уурын нөхцөлтэй учраас тэр бүгдтэй зохицсон хоолны нэр төрөлд амтлагч материал хэрэглэдэг байдлаараа Хятад хоол маш баялаг.

 

Мөн Хятад хоол хийх арга нь маш олон төрөл байдаг. Хагас болгох, түүхий зууш хийх,  соусаар амтлах, шарах, хуурах, жигнэх, утах, усанд чанах, тосонд чанах, шорлох,  хайрах, болгох гэх мэтчилэн 30 гаруй төрлийн аргаар хоол хийдэг. Дахин хэлэхэд амтны хувьд халуун ногоотой, чихэрлэг, давслаг, исгэлэн гэсэн дөрвөн төрлийн амттай байдгаараа их онцлогтой.

-Монголчууд хоолны баялаг түүхтэй, улиралдаа хүртэл тааруулан хүртдэг уламжлалтай ард түмэн. Хятад хоолны уламжлалаар санал болгох онцгой зүйл нь юу вэ?

-Хятадын ард түмэн Монголчуудаас арай өөрөөр амтлан иддэг уламжлалтай. Хоолыг илүү амттай болгохын тулд ногоог түлхүү ашигладаг. Жишээ нь: Хятадын ард түмэн зуны улиралд ихэнхдээ ногоог маш ихээр хэрэглэдэг. Төрөл бүрийн ногоо чинцай, чууцай, байцаа зэргийг хууран багахан махаар амтлан иддэг.

 

Харин өвөлдөө шөлтэй хоолыг түлхүү хэрэглэж хэвшсэн байх жишээтэй. Харин Монголчууд бол махыг маш түлхүү хэрэглэдэг учраас Хятад хоолондоо махны орцыг түлхүү хийж өгсөн байгаа.  Хятад хоолны амтыг Монголчуудад зориулан хийж байгаагаараа онцгой. 

-Монголчууд эмчилгээний чанартай хоол хэмээн ургамал ногоог дарж, хатааж хэрэглэж ирсэн байдаг. Хятад улсаас Монголчуудад тусгайлан зориулан танай ресторанаар дамжуулан авч ирсэн амтлагч гэж байдаг уу?

- Манай ресторанд бүх зүйлийг шинээр хийдэг. Хятад хоолны орцонд ордог тусгайлсан амтыг бид шууд хийдэг. Хадгалсан, хатаасан, удаан тээвэрлэгдэн ирсэн зүйлээр биш шууд шинээр хийж амт оруулдаг. Үүнийг ч Монголчууд их таашаан иддэг. 

-Таны туршлагаас харахад Монголчууд танай рестораны ямар хоолыг илүү түлхүү сонгож байна?

-Монголчууд үхэр, хонь, гахай, тахианы махтай хоолыг түлхүү сонгодог. Махан хэрэглээ өндөртэй хүмүүст зориулан махны орцыг түлхүү оруулж өгсөн амтлаг хоолоор үйлчилж байна.

Гэхдээ дан махан хоол байнга идэх нь дулааны улиралд тохиромжгүйн дээр эрүүл мэндэд тийм ч сайн биш. Тиймээс манай ресторанд олон төрлийн шинэ ногоог үйлчлүүлэгчийн хүссэн амтаар амталж, хуурч өгдөг тусгай цэстэй.  Монголчууд маань мөн ногоо түлхүү хэрэглэж байх хэрэгтэй гэж боддогддог.

- Хоолыг эмчилгээний чанартай хэмээн мэдэрч, судалж, хүртэж ирсэн манай улсад Хятадын хоолны соёлоос ирсэн эмчилгээний, сувилахуйн шинжтэй хоолноосоо танилцуулаач?

-Манай рестораны захиалгаар хийгдэж байгаа улаан чавгатай, хулууны зутан шөл бол гэдэс дотор цэвэрлэх, хорт бодисыг хөөх үйлчилгээтэй хоол юм. Мөн долоогоны цэлцэгнүүр дотор гэдэсний хямралд сайн, хоолны дуршил буурахад илүү сайн байх жишээтэй. Энэ мэт Хятад хоолны эмчилгээ, сувилгааны талыг харуулсан маш олон төрлийн хоолоор үйлчилж байна. 

-Таны анзаарснаар Монголчууд ямар төрлийн амтыг илүүд үзэж байна?

-Монгол хүмүүс ихэнхдээ чихэрлэг болон давстай хоолыг сонгоод байдаг юм.

-Хятадын таван “цай”-гаар төгссөн ногоотой  /чинцай, жууцай, байцай, цоо байцаа, юуцай гэх мэт/хоол даралт хоромхон зуур буулгах шидтэй гэж сонсож байсан энэ үнэн үү?

-Хятад хоолыг судлахад маш олон төрлийн эмчилгээний чанартай байдгийг нотолсон байдаг юм билээ. Жишээ нь: Чинцай ногооны онцлог нь даралтыг хоромхон зуур буулгадаг гэдэг.  Шаобайцай нь даралт буулгадаг хэмээн тэмдэглэн үлдээсэн түүх арвин бий.

 

-Монголчуудын таашаан идэж байгаа хоолноос танилцуулаач?

-Монголчуудын онцлог нь чихэрлэг, давслаг, исгэлэн амт нэг дор орсон төрөл бүрийн хоолыг илүү идэж байна. Манай рестораны цэсэнд байгаа .... хоолыг илүү захиалдаг. 

-Танай рестораныг сонгох шалтгааныг хэлж өгөөч?

-Манай ресторан дээд зэрэглэлийн үйлчилгээтэй. Сэтгэлд ойр зөөлөн уур амьсгалыг бүрдүүлсэн тав тухтай орчинтой, шууд хийж өгөх шинэхэн 120 төрлийн хоолноос сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой. Мөн анги хамт олноороо /150 хүртэлх зочин/ ирсэн ч хоолыг зэрэг гаргах хүчин чадалтай чадварлаг тогооч нарын багтай. Хятад хоолны давтагдашгүй өвөрмөц амтыг жинхэнэ утгаар нь мэдрэхийг хүсвэл та манай ресторанд ирээрэй.

Манай ресторан хотын төвд байрладаг, үнийн хувьд тийм ч үнэтэй биш зэрэг олон олон давуу талтай. Монголчууддаа өөрийн идэж өссөн амтат хоолоо “гараа гарган” хийж үйлчилж байгаадаа баяртай байдаг.

Xаяг: М Plaza /хуучнаар нарны титэм/ 2-р давхарт буюу Тэнгис кино театрын баруун урд байрлаж байна. Утас: 77772828, 88098087.
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.