Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын Үндэсний музейн гадаа талбайд 

10:00 цагт "Музей ба ээдрээтэй түүх: Нээлттэй ярилцъя" уриан дор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх музейд "Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан хөтөлбөрөө олон нийтэд нээлттэй танилцуулна.

Д.Сүхбаатарын талбайд

10:00-16:00 цагт Цагдаагийн байгууллагын "Нээлттэй өдөрлөг" болно. 

Төрийн ордонд

11:00 цагт УИХ-ын гишүүн С.Жавхлан мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголын залуучуудын холбооны гадаа

12:00 цагт Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг болно. Өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага 1200 ажлын байртайгаа оролцоно. 

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгийн "Арван хангал" цуврал үзэсгэлэнгийн жаргаах үзэсгэлэн болно.