Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Агаар, хөрсний бохирдлоос үүдэн амьсгалын тогтолцоо алдагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 5 сарын 18
Сурталчилгаа

ТҮК-д ажилладаг Бадрах гуай одоо 43 настай. Тэр нийслэл хотоо өнгөтэй байлгах, зам харгуйг цэвэрлэж цэмцийлгэх ажилдаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг.

Тиймдээ ч  энэхүү ажлыг 8 жил хийхдээ өдөрт 25 мянган удаа амьсгалдаг. Бараг амьсгалах бүртээ түгжирсэн машинуудын тормозлох болгонд ялгарч байгаа тунарсан хар утаа,  машин өнгөрөх бүрт босох замын тоос шороог залгидаг. Түүний уушги энгийн хүнийхээс хоёр дахин илүү ачаалалтай ажилладаг болохоор Бадрах гуай бол уушгины өвчнөөр өвдөх магадлалтай эрсдэлт бүлэгт бусдын адил орж байна.

Замын цагдаа, уул уурхай болон барилгын ажилчид, цахилгаан станц, ноос ноолуурын үйлдвэрт ажилладаг хүмүүс гээд тоосжилттой, утаа угаартай орчинд ажилладаг бүх хүн үүнд хамаатай. Эдгээр хүмүүсийн уушгины ачаалал  өвөлдөө бол бүр гурав дахин нэмэгддэг болохыг мэргэжлийн эмч нар тодорхойлж байна.

Өвлийн улиралд  уушги илүү их хордож байгаагийн гол шалтгаан бол  мэдээж домогт орчныг бохирдуулагч мөн хордуулагч утаа.

Утаа арилсан ч уушгины өвчлөл их байна

Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг.

Харин манай оронд амьдрах хэв шинжээсээ шалтгаалж өвөл хүмүүс дулаан байхын тулд маш их хэмжээгээр нүүрс шатаадаг. Энэ нь агаарын бохирдлыг ихэсгэдэг. Өвлийн улиралд түлшний шаталтын улмаас агаарт РМ 2,5 тоосонцор ихээр цацагддаг.

Бидний харж чадах хамгийн жижиг зүйлээс 20 дахин бага хэмжээтэй уг тоосонцор дотор 15 төрлийн хавдар үүсгэгч бодис агуулагддаг гэдгийг баталсан. Тиймээс өвлийн улиралд хүмүүс хорт утаагаар амьсгалсаар байвал 10 жилийн дараа монголчуудын 70 хувь нь уушгины хорт хавдраар өвдөж, эндэх аюултайг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. 

Өнгөрсөн онд уушгины хорт хавдраар өвчлөгчдийн тоо өмнөх жилүүдээс илүү нэмэгдэж одоо тохиолдож буй нийт хавдрын 3-р байранд байгааг статистикийн мэдээнд дурдсан. 

Гэхдээ одоо бол утаа арилсан. Харин уушги аюулгүй болсон уу? гэвэл үгүй.

Тэгэхээр зөвхөн өвөл өнгөрлөө гээд өвдөхгүй гэх баталгаа байхгүй. Учир нь бид урин дулаан цагт ч гэсэн агаарын бохирдолтой хэвээр байгааг та эргэн тойрноосоо бэлхнээ харж болно.

Гэхдээ харъя гэвч харагдахааргүй, бидний нүдэнд үзэгдэхээргүй бохирдлууд  маш их. Утаа угаараас гадна авто зам болон барилгын ажлаас үүдэлтэй тоос шороо нь хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулж, хорт хавдар үүсгэх аюултай гэдгийг хүмүүс мэддэг хэдий ч тоодоггүй.

 

Түүнчлэн хөрсний бохирдол амьсгалын замаар, шууд хүрэлцэх, бохир хөрсөнд тарьсан хүнсний ургамлаар дамжин хүний биеийг хордуулдаг. Дэлхийн хүн амын тал хувь нь хөрсний бохирдлоос үүдсэн аюултай усаар ундаалж байна. Иймдээ ч хөрсний бохирдлоос үүдсэн өвчлөлийн тэргүүнд уушгины сүрьеэ ордог байна. 

 

Монгол улсад жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 3000 нь тухайн жилдээ нас бардаг гэсэн харамсалтай баримт бий.

Үүний эхний гуравт уушгины хорт хавдар багтдаг байна. Тэгэхээр агаарын бохирдол бидний эрүүл мэндийг авч одсоор байгааг анхааруулахгүй байхын аргагүй. Уушгины дайснууд зөвхөн утаат өвөл биш, урин дулаан цагт ч тэр, өдөр бүр таныг отож байдаг гэсэн үг.

Энэ бол биднээс шалтгаалахгүйгээр уушгийг хордуулж байгаа хүчин зүйлс. Гэхдээ зарим хүний хувьд бас сайн дураараа өөрийгөө эрсдэлд оруулах нь ч бий. Тэд бол тамхичид. Таны гэрт, таны ажил дээр, таны найз нөхөд дунд, таны хүрээлэл дэх хүмүүсээс хэд нь тамхи татдагийг тоолоод үзээрэй. Хуруу тань хүрэлцэх болов уу? Энэ бол бас л эрсдэл.

Учир нь Монголд уушгины хорт хавдраар нас барж байгаа арван хүний ес нь тамхичин байдаг байна. Харин энэ бол өөрийгөө сайн дураараа эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Та тамхи татдаггүй, сайн дураараа өөрийгөө хордуулдаггүй байлаа ч дээр дурдсаны дагуу өвлийн утаа, зуны тоос шороо, хөдөлмөрийн нөхцөл байдал, хөрсний бохирдол гээд амьдрах орчноос үүдэлтэй биднээс шалтгаалахгүйгээр  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, уушгийг гэмтээж байгаа маш олон хүчин зүйл бий.

Гэхдээ эрүүл мэндээ сахин хамгаалж, амьсгалын тогтолцоогоо аврах, уушгины өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах, биднээс шалтгаалах зүйл бас бий. Энэ бол урьдчилан сэргийлэлт.

Урьдчилан сэргийлэлт бол шилдэг эмчилгээ

Нэгэнт л амьсгалах бүрт аюул заналхийлж байгаа учраас урьдчилан сэргийлэлт гэдэг зүйл л эрүүл байхад тус болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.  

Ирээдүйд өвдөхөд зориулан мөнгө хураах биш, өнөөдөртөө өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын хэв маягийг суулгах хандлагад дэлхий дахин аль хэдийн шилжсэн. Хэдий та мөнгөтэй байлаа ч таны өмнөөс эмнэлгийн оронд хэвтэх хүнийг яагаад ч олохгүй амьдралынхаа сүүлийн өдрүүдээ өнгөрүүлсэн нэг алдарт хүн алаглан хэлснийг санахад илүүдэхгүй байх.

Өдөр тутамдаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх, цэвэр агаарт гарах, шаардлагатай үед амны хаалт хэрэглэх зэрэг алхмуудыг өөртөө хэвшүүлж, амьдрах  зөв хэв маягийг суулгаснаар  уушгины өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Үүний зэрэгцээ идэж ууж байгаа зүйлсдээ ч гэсэн анхаарах хэрэгтэй. 

Эрдэмтэд хүн төрөлхтнийг эрүүл байлгахын тулд биед тустай зүйлсийг бүтээсээр ирсэн. Уушгийг хайрлан хамгаалж, хэвийн үйл ажиллагааг нь дэмжихэд нөлөөлдөг хүнсний зүйл ч мөн уушгины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг олон төрлийн ургамал байдаг.

Жишээ нь, чацарганын навч гэхэд ханиалга дарах, уушгийг хамгаалах үйлчлэл үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан. Эрүүл уушгитай үлдэхийн тулд амьдралдаа хэвшүүлэх хамгийн эхний алхам бол уушгины хэвийн үйл ажиллагаанд зориулсан цайг өдөр болгон тогтмол хэрэглэж занших гэдгийг олон улсын  мэргэжилтнүүд зөвлөж байна.

Уушгины цай тогтмол хэрэглэснээр амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлалыг бууруулдаг

Монгол оронд ганга, нарийн навчит цахилдаг, чихэр өвс, алирсны навч зэрэг хүний биед тустай, элдэв шидтэй эмийн ургамлууд олон төрлөөрөө бий.

Бидний биед ашиг тусаа өгдөг эдгээр ургамлуудыг нэгтгэн боловсруулж, өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар уушгаа хамгаалах боломжтой болсон. Тухайлбал, чацарганын навч, говийн ганга болон урал чихэр өвсийг найруулан, эх орондоо уламжлалт жороор бүтээсэн “Энхжин” уушгины цайг дурдаж болно.

Ханиад томууны дэгдэлтийн оргил үед, утааны улиралд уг цайг ууж хэрэглэсэн хүмүүс ам сайтай байсан. Тэрхүү цайг хэрэглэсний дараа хоолойгоо утах шаардлагагүйгээр цэр маш сайн ховхорч, ханиалга намдаж байгааг мэдэрсэн хүмүүс үр дүнг нь үнэхээр гайхаж байна.

Үүний учрыг мэргэжлийн эмч, судлаачаас тодруулахад, уг цайны  найрлагад  ханиалга дарах үйлчлэлтэй чацарганын навч, цэр ховхлох, үрэвсэл намдаах үйлчлэлтэй чихэр өвс, эдгээр үйлдлийг зэрэг үзүүлэхийн зэрэгцээ уушги  цэвэрлэх, хамгаалах үйлчлэлтэй говийн ганга хэмээх ургамал орсон байжээ. Мөн энэхүү цайны  найрлагад орсон ургамлуудад агуулагдах идэвхтэй үйлдэл бүхий бодисууд нь нянгийн эсрэг, үрэвсэл намжаах, салст бүрхүүлийн үйл ажиллагааг дэмжих, сэргээх болон уушгийг хүчилтөрөгчийн дутагдлаас хамгаалах, уушгины өвчлөлийн эсрэг үйлдэл үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан байна.

Басхүү амьсгалах орчин тааруу хүчилтөрөгчийн хангамж дутагдалтай үед чацарганын навч уушгины амьсгалын хийн солилцоонд гайхалтай үр дүнтэйг Хятадын судлаачид тогтоож өргөнөөр хэрэглэхийг санал болгосон байна. Гэхдээ энэхүү цайг зөвхөн өвлийн улиралд хэрэглэх биш, бүхий л улиралд өдөр тутамдаа ууж заншвал уушгины үйл ажиллагааг дэмжиж, өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой аж.

 

Урт наслах, эрүүл амьдрахын энгийн хэвшлийг өөрсдөдөө суулган, уушгины элдэв өвчлөлөөс сэргийлэхийн тулд  уушгины цайг өдөрт нэг аягыг ууж заншихаас гадна цэвэр агаарт гарч, уушгаа баярлуулж байхыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.