Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдаж байгаатай холбогдуулан Монголбанкнаас МЭДЭГДЭЛ гаргалаа

ikon.mn
2017 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдаж байгаатай холбогдуулан гаргасан Монголбанкны мэдээлэл өчигдөр орой мэдээлэл хийлээ.


Олон нийтийн цахим сүлжээгээр “Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана. Монголбанк ХХБ-ны дампуурлыг долоодугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн” хэмээн худал мэдээллийг тараасан байна.

Энэхүү мэдээлэл нь ор үндэсгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Монголбанк нь арилжааны банкны активын ангилал, зохистой ажиллагаанд хяналт шалгалт тавьж явдаг.

Иймээс Худалдаа Хөгжлийн банк нь 2017 оны 4 сарын 30-ний өдрийн байдлаар Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн ханган хэвийн үйл ажиллагаа эрхэлж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Хуурамч нэр хаягаар тараасан, үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн цахим сүлжээнд түгээхгүй байх, иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэлээ.