Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбаатар: Хог хаягдлыг боловсруулах нэрээр хүнд металын ашгийн үйл ажиллагаа явуулж байна

ikon.mn
2017 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

"Заламт гол" ХХК-ийн асуудлаар Баянзүрх Дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөлөл, эрх бүхий хүмүүс болон иргэд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Хүнс хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл явуулах зөвшөөрлөөр хүнд металын үйдвэрлэл явуулж байна

Гамшгийн Эсрэг Үндэсний Төвийн дарга Ж.Ганбаатар "Орчинд нь амьдарч байгаа иргэдийн амьдралын нөхцөл байдлын талаар малчдын мал ургийн гажигтай болоод эхэлсэн.

Уг компани нь Хүнс хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл явуулах л зөвшөөрлөөр хүнд металын үйдвэрлэл явуулж байгаа юм.

Аккумлятор задлаж боловсруулахад тусгай орчин шаардлагатай.

Гэтэл гар аргаар хүнд метал боловсруулж байна.

Тухайн бүсээс удаа дараа шинжилгээ авсан МХЕГ-ын шинжилгээ нь хоргүй гарсан.

Нэг хөрснөөс хоёр хувааж шинжилгээ авахад бид нарын Геологийн төв лабораторд шинжүүлсэн нь хортой гарсан.

Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлыг олон улсын байгууллагад тавьсан.

Тухайн үйлдвэрийн хажуу талын хашаанд байдаг 8-14 насны гурван хүүхдийн цусанд хар тугалга илэрсэн.

Улаанбаатар хотын иргэдийн ирээдүйд учрах эрсдэлийн тухай ярьж байна.

Хог хаягдлыг боловсруулах нэрээр хүнд металын ашгийн үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг л шүүмжлээд байгаа юм. 

Хог хаягдлын бүсэд энэ үйл ажиллагаагаа явуул" гэлээ. 

 Тухайн орчинд амьдардаг иргэдээс уг компанитай холбоотой гомдол байнга ирдэг

 

Баянзүрх Дүүргийн засаг даргын орлогч Т.Батцогт "Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Заламт гол" компани нь хуучин аккумляторуудыг задлан боловсруулж түүхий эд болгон ашигладаг.

БЗД-ийн Засаг даргын Тамгын Газарт тухайн орчинд амьдарч байгаа иргэдээс уг компанитай холбоотой гомдол байнга ирдэг.

Уг хог хаягдлаас химийн хортой бодис ялгарч мал ахуй хордож байна гэх мэтчилэн гомдол байдаг. 

Мэргэжлийн байгууллагууд тухайн компанийн үйл ажиллагааг очиж шалгадаг.

Иргэдийн гомдолоор шүүхийн байгууллагад хандсан юм байна.

2015,2016 онд Мэргэжлийн Хяналтын Газраас уг компанийг химийн хорт бодис ялгаруулдаггүй гэсэн дүгнэлтийг гаргаж байсан.

Мэргэжлийн байгууллагынхан тухайн үйлдвэрийн газар дээр очин танилцаж дээж шинжилгээ авч шинжлүүлж болно" гэлээ.  

Лицензийн төвөөс зөвшөөрөл авч аккумляторын шингэн нийлүүлдэг

 

"Заламт гол" компанийн захирал н.Ууганбаяр "Хаягдал аккумлятороос гардаг шингэнийг бетон цутгаж байгаад хөрсөнд шингээж байна гэж ярьж байна.

Манайх аккумляторын шингэнийг "Эрдмийн" гэдэг зэс дахин боловсруулах үйлдвэрт Лицензийн төвөөс зөвшөөрөл авч нийлүүлдэг. Лицензийн төв маршрут гаргаж өгдөг. Мөн цагдаагийн газраас довтлогч авдаг.

Тухайн шингэнийг тээвэрлэх үед үйлдэл дээр нь Онцгой Байдлын Ерөнхий Газраас хяналт тавиад лацаддаг.

Бүтээгдэхүүнийг гэрээтэй газраа л нийлүүлдэг. Тухайн шингэн үйлдвэрийн процесст ашиглагдаад өөрөө алга болдог" гэв.